Хүүхдийг урд суудалд бүү тээвэрлэ

img

Зөвхөн өнгөрөгч хоногт зам тээврийн осолд 11 хүүхэд байна.Оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас баржээ.

 

Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь “Гэр-сургууль-гэр” гэсэн маршрутаар явж байх үедээ мөн  ээж аав харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах, явганаар замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцож явах үедээ осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шууд томчуудын хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Л.Амаржаргал ярилаа.

 

Зам тээврийн ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн талаас илүү хувь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйгээс болдог аж. Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Манайд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух,  өвөр дээрээ босгож явах, машины цонхоор толгой гарыг нь гаргаж явж байгаа  нь хүүхдээ зориуд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгах хэрэгтэй. Хүүхдэдээ тохирсон хамгаалалтын суудал, хамгаалах бүс, хамгаалах бүсний тохируулагчийг зөв хэрэглэснээр хайртай хүү, охиноо осол, гэмтлээс хамгаалаж чадах юм.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ