Бин Ладенийг ”би устгасан”

Пулитцерийн шагналт сэтгүүлч Сеймур Херш өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэр хүндээ өсгөх зорилгоор “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама Бен Ладенийг устгасан хэмээн худлаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн хэмээн буруутгасан билээ. Тэрбээр Обамагийн цэргүүд Бин Ладений аминд хүрээгүй, харин Пакистанууд түүнийг устгасан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнгөрсөн онд өөрийгөө дэлхийн номер алан хядагч Осама Бин Ладенийг устгасан цэрэг хэмээн өөрийгөө илчилсэн АНУ-ын тэнгисийн цэрэг Роберт О’Нил Америкийн “ABC” телевизэд ярицлага өгөх үеэрээ “Сеймур Хершийн мэдэгдэл бол хуурамч, бидний гавъяаг булаахыг оролдож байна” гэж мэдэгджээ.
Роберт О’Нил “Би Осама Бин Ладенийг устгасан. Энэ бол үнэн. Хэн ч түүхийг гуйвуулах эрхгүй” гэж хэлжээ. АНУ-ын цэргүүд 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хотноо нуугдаж байсан Осама Бин Ладенийг олж, улмаар устгасан билээ. Цэрэг О’Нил Бин Ладений өрөөнд орж, түүний толгой тус газар нь буудсан хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Түүний цогцсыг далайд оршуулсан гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ