Украинд цэргээ илгээхгүй

Германы Канцлер Ангила Меркел болон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар өчигдөр Берлин хотноо уулзсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Уулзалтын эхэнд Канцлер “Украинд бүхий л бололцоогоороо туслах болно. Украины бүрэн бүтэн байдлын төлөө Герман үргэлж санаа тавьж ажиллахаа Порошенко танд амлаж байна. Хоёрын улсын хамтын ажиллагаа олон жил үргэлжлэх байх” гэж хэлжээ.
Порошенко канцлерт талархалаа илэрхийлээд “Украины итгэл анд нь Герман улс болоод байна. Би танд болон Германы ард түмэнд итгэж байгаа” гэсэн байна. Тэд “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минс 2” гэрээний тухай ярьцгаажээ.
Канцлер “Минск 2” гэрээний буянаар “Украины зүүн хязгаар харьцангуй тайван” болсон хэмээсэн бол Порошенко “Тантай санал нэг байна. Гэхдээ зүүн хязгаарт ажиллаж буй хяналтынхан зөрчилтэй хэд хэдэн тохиолдлыг бүртгэж авсан. Армийнхан салан тусгаарлагчид болон босогчдод хяналт тавьж ажиллаж байгаа. Донецк, Луганск мужаас бүх хүнд зэвсэг гарсан” гэжээ.
Хэвлэлийнхэн канцлерээс “Герман Украинд цэргээ илгээх үү” хэмээн асуужээ. Энэхүү асуултад тэрбээр “Украин руу цэргээ илгээхгүй. Тус улс руу цэргээ илгээх нь хямралыг улам даамжруулах эрсдэлтэй” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ