Моди Хятадад айлчилж байна

img

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Модигийн айлчлал гурав хоног хооронд үргэлжлэх бөгөөд өнөөдөр Бээжингийн олон улсын нисэх буудалд хүрэлцсэн ирсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхий сайдыг тус улсын Гадаад хэргийн сайд Ван И угтан авчээ. Моди Шанхай  хотноо Си даргатай уулзаж хоёр улсын удирдлагууд эдийн засаг болон урт хугацааны турш үргэлжилж буй хилийн маргааны асуудлаар ярилцахаар төлөвлөсөн хэмээн Модигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ерөнхий сайд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцааны гүүр болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Си дарга мөн “Модигийн айлчлалаар олон асуудалд цэг тавих чухал айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

 

Моди өнгөрсөн хоёрдугаар сард хилийн маргаантай бүсэд зочилсноос болж хоёр улсын харилцаа муудсан юм. Өнгөрөгч оны есдүгээр сард Си дарга Энэтхэг улсад төрийн айлчлал хийж, маргаантай хилийн асуудлаар ярилцаж, дээрх асуудал түр намжсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ