Машины цонх хагалж хулгай хийсэн этгээдийг барьжээ

img

Иргэний мэдээллийн дагуу бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг залуусыг илрүүлжээ.

 

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Өнөр хотхоны ойролцоо сэжиг бүхий хоёр залуу шөнийн цагаар явж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, орон сууцны гадаах зогсоолд байрлуулсан дөрвөн машины цонхыг хагалж, эд зүйлс болон машин доторх бусад зүйлсийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй 18 настай Р бусадтай бүлэглэн үйлджээ.


Иргэдийг байр сууц, албан байгууллагын ойролцоо сэжигтэй этгээдүүд явж байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бусдын эд зүйлсийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Мөн иргэнийхээ үүргий биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг иргэдэд талархал илэрхийлсэн.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyun-erdene:
СХД-ийн 19-р хороо, 34-р байрны оршин суугчид бид 34-р байрныг бидэнд зарсан “Самбарай” ХХК-ны Төгөл ахмадын амралтын газрын захирал М.Оюун-Эрдэнэ-д РД ЧА 62050864 утас 91143838, 99265749, 99127644, 96965749 доорхи зүйлсийн гомдолтой байна аа Үүнд 1. 34-р байрны хойн гэрэлтүүлэг, хашаа хийнэ гэсэн одоо болтол байхгүй. 2. Галын дохиолол тавиулах. 3. Насос янзуулах ус ирдэггүй эсэв хүчтэй даралттай ирдэг 4. Гадаа траншейнд таг хийх. 5. Хэрэглээний хүйтэн усны 50-ийн диаметртэй хог шүүгчийг хийлгэх. 6. Айлуудын м2 дутуу Монгол Улсын MNS стандартыг мөрдөөгүй.
2015-05-14