”Бидний ертөнц” өдөрлөг болно
2015-05-14

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "BLUE MOON" арт галерейгаас санаачлан "БИДНИЙ ЕРТӨНЦ" өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 


Өдөрлөгийн хүрээнд 3-6 насны бяцхан авъяастнуудийнхаа дунд гар зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд 3-6 насны хүүхэд багачууд хамрагдах боломжтой юм байна.  

 

Үзэсэлэнгийн бүтээлд тавигдах шаардлага нь бүтээл жааз болон өлгүүр тогтоогчтой байх гэнэ.

 

Бүтээлийг энэ сарын 27-29 хооронд Blue Moon арт галерейн байранд хүлээн авах бөгөөд  хамгийн түрүүнд ирсэн эхний 100 бүтээлийг олны хүртээл болгох ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин