Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар Орхон аймагт ажиллав

img

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Монгол улсыг гурван бүст хуваан, сургалт зохион байгуулахаар төлөвлөж, эхний сургалтаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт “Улс төр нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр зохион байгуулсан аж.

 

Тус сургалтад Орхон аймгийн гурван сум, 20 багийн төлөөлөгч болох салбартаа тодорхой хэмжээнд манлайлагч бүсгүйчүүд оролцсон байна. Энэхүү сургалтанд  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар оролцож, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, баг хамт олноо хөгжүүлэн шинэ санаачлага өрнүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгсөн байна.


УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Орхон аймагт ажиллах үедээ эмэгтэйчүүдээс гадна иргэдтэй уулзаж, Газрын хууль, газар өмчлөлийн сэдвээр ярилцлага зохион байгуулсан аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ