АН-д эмгэнэж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

Уг хуулийн төсөлд хорихоос өөр төрлийн ялыг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах гэж шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгасныг харгалзан эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг тухайн ялын онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг шинээр хуульчилжээ.

 

Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Тиймээс эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Тахарын газрыг шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа байхаар хуулийн төсөлд тусгажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав хариулсан юм. Хуульзүйн экс сайд Х.Тэмүүжин Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд шилжүүлэхийг эсэргүүцэж байлаа. Тэрбээр:

 

-АН-аас байгуулагдсан Засгийн газрыг өнгөрсөн онд унагаж байхад би “харамсаж байна” гэдэг үгийг 3 удаа хэлсэн. Одоо би “харамсаж байна” гэдэг үгийг таван удаа хэлье. Шүүх прокурорын нэр хүнд унасан гэдэгт итгэдэг прокурортой байгаадаа харамсаж байна. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгт хийгээгүй байгаа хүмүүстэй гэмт хэрэгтэн шиг харьцах болж байгаа нь харамсалтай. Тахарын албыг нийлүүлснээр хорих байгууллага дотор гаднаас буцаагаад татан оруулж ирэх, насан туршид нь шоронд, хяналтад, айдаст байлгах хууль эрхзүйн орчныг бий болгох гэж байгаад харамсаж байна. АН-ын үед энэ асуудал бий болж байгаад харамсаж байна. АН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллана гэсэн. АН-ыг гудамжинд лааз өшиглөөд явж байхад төрийн бус байгууллагынхан өмгөөлдөг байсан. АН-д эмгэнэж байна гэсэн юм.

 

Харин Хуульзүйн сайд Д.Дорлигжав:

-Хүн харамсаж байхад битгий харамс гэж хэлэлтэй биш. Энэ бол “7 сарын 1”-ний сургамж байсан. Тахарын алба нь цагдааг шалгахад шалгуулахгүй байх асуудалтай тулсан. Тиймээс цагдаагийн гүйцэтгэж байсан үүргийг өөр ажилд шилжүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Би өөрийн дор ажиллаж байгаа албан хаагчдыг шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг адгийн хүмүүс гэж ялгадаггүй. Монголын нийгэмд жигд үйлчлэх хэрэгтэй. Алдаа байгаа. Соёлжуулах, харьцааг нь сайжруулах хэрэгтэй. Харин ойлгохыг хүсэхгүй байгаад л танд харамсаж байна гэв.

 

Харин гишүүн Д.Ганбат “Тахарын албыг нийлүүлснээр тахир дутуу болчих юм биш биз” гэсэнд Тахарын алба 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байгаа. Засгийн газар энэ байтугай төсөв хасах тухай асуудал яригдаж байгаа энэ үед Тахарын алба цаашаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бололцоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай Тахарын албыг нэгтгэснээр тахир дутуу болчихгүй. Хэн нэг хүнтэй хэл ам зөрүүлснийхээ төлөө би өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. Миний байр суурь ч ийм биш гэдгийг ойлгоорой” хэмээн Хуульзүйн сайд Д.Дорлигжав хариуллаа.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-Жижиг ч хамаагүй гэрч, хохирогчийг хамгаалах албыг байлгах хэрэгтэй. Өчигдөр Эмэгтэйчүүдийн хорихоор явахад биднийг хамгаалдаг албатай болох нь гэж баярлаж байгаагаа хэлж байсан. Хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж, хамгаалах гэж явж байсны хувьд төрийн бус байгууллагын түшдэг алба нь Тахарын алба юм. Төсөв мөнгө бага байж болно. Дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Гэрийн хорио манайд тохирох уу? Мал нь зуданд уруудахад гэрийн хорионд байна гээд авгайгаа явуулчаад гэртээ суух уу. Энэ заалтыг эргэн харах хэрэгтэй шүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хүнд. Хамгийн хүнд ажлыг шүүхийн шийдвэр, цагдаагийн албан хаагчид гүйцэтгэдэг. Энэ хүмүүсийнхээ нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй. 

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Тахарын албыг татан буулгаагүй өөр байгуулагад харъяалуулж байгаа биз дээ. Шүүхийн шийдвэр байгууллага ганцхан ялтантай харьцдаггүй. Гэр бүлийн асуудлыг ч шийдвэрлэдэг. Нөхөр нь өөр хүүхэнтэй жаргаж яваад, хүүхдийн тэтгэмжийн мөнгөө төлдөггүй. Үүнийг шийдвэрлэж явдаг. Сэтгэлийн хөөрлөөр яриад байж болохгүй. Иргэний шүүхийн шийдвэрийг ч биелүүлдэг. Тус тусад нь байгууллага байлгах бус нэгдмэл байлгах ёстой. Түүнээс гадна тагнаж, чагнадаг асуудлаа зохицуулж оруулж ирэх ёстой. Хувь хүн хүртэл тагнаж чагнадаг аппараттай болсон.

 

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Энэ хуулийг хэлэлцэхдээ Засгийн газрын оруулж ирсэн хувилбараар дэмжих боломжгүй. Тахарын албыг үндсэндээ цагдаагийн байгууллагын ажилтнуудыг шалгаж өгөх хувилбараар байгуулсан. Энэ үндсэн дээр цагдаагийн таван албан хаагчид шударгаар шүүгдээд ялаа эдэлсэн. Гэхдээ тэд улс төрчдийн золиос болсон. Өнөөдөр нэг сайд нь томилогдоод хуульд өөрчлөлт оруулдаг, дараагийн сайд нь томилогдохоороо байгууллагын чиг үүргийг өөрчлөөд байна. Хуульд өөрчлөлт оруулахдаа яагаад өмнөх сайдтай нь санал солилцож болдоггүй юм бэ.

 

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Энэ хуулин дээр орж ирэх байсан нэг зүйл нь бизнесийн үйл ажиллагаа, баялаг дэмжигчдээ дэмжих хэрэгтэй байлаа. Иргэний шүүхийн тухай хуулийг оруулж ирэх байсан. Үүнийг орхигдуулсан. Олон шинэ дэвшилттэй алхмыг үгүй хийх зорилгоор шийдлийн Засгийн газар ажиллаж байгаад харамсаж байна. Цагдаагийн албан хаагчдын эрхзүйн байдал, нийгмийн асуудлыг хамгаалахтай холбоотой хуулийн төслийг өргөн барьсан байсныг буцааж татсан. Тахарын албыг нэг нь нэгэндээ амны алчуур болгон бэлэглэж байгаад харамсаж байна гэлээ.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэлсний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулсан юм. Гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tahar:
Bi tahart ajildag ene alba barag manaid hereggvi yma aimgiin towd 2 tsagdaa hiideg ajlig bvhel bvten tsasag, heseg hiideg deer ni hamgiin dood tsol ni ahmad gehshig baahan hudlaa sinsachilj zvgeer ajil turluu hiij bsan hvmvvsiig hohsgoruulj oruulaad undur tsalin ugnu eneter geed bhgvi ingej baisnaas urid uridiin ajild ni ergvvlen tomilwol taarna shiidwert orhon orood
2015-08-23
tahar:
Bi tahart ajildag ene alba barag manaid hereggvi yma aimgiin towd 2 tsagdaa hiideg ajlig bvhel bvten tsasag, heseg hiideg deer ni hamgiin dood tsol ni ahmad gehshig baahan hudlaa sinsachilj zvgeer ajil turluu hiij bsan hvmvvsiig hohsgoruulj oruulaad undur tsalin ugnu eneter geed bhgvi ingej baisnaas urid uridiin ajild ni ergvvlen tomilwol taarna shiidwert orhon orood
2015-08-23
oku:
Bi tahart ajildag gehdee minii bodloor shal demii alba baiguulij toswiin ochnoon mongo vrj bg in haramsaltai bas alba haagchidad hudlaa ih tsalin amlaj oruulchaad yamarch tsolni nemegdel interee awahgui bolhoor sariin tsalin bankniihaa mongond ch hurdeggui alba haagchidaa ch mongol ulsaa ch hyamraaj bn shuuhiin shiidwertei hiiluulchihwel barag deeree
2015-05-16
Зочин:
Ene dorlig ih zuruud bas muiharduu nuhur yum geech,,! Kk
2015-05-15
зочин:
Алтанхуяг тэмүүжин 2 монгол улсыг сүйрүүлсэн шүү дээ сайханбилэгийн буруу биш эмнэлгийн барилга тахар шүүхийн балай өөрчлөлт цагдаа гээд Тэмүүжин биеэрээ төлөөд ч барахгүй их хохирол алцан хуягийн зээл авч идсэн мөнгө зэрэгийн хохирлыг яаж төлүүлэхийн хэрвээ хойд солонгост байсан бол цаазаар авхуулсан манайд ямар арга хэмжээ авахын харая даа
2015-05-15
зочин:
АН-ынхан хоорондоо сайн үзээ, сайн чадна ш дээ, нэгнийгээ нухах л үлдээд байх шиг байна даа, ухаалаг эх оронч, шударга хүн гарч ирэнгүүт л нухаад авдаг нөхдүүд шүү дээ, тэгээд үлдэж байгаа юмнууд нь эд нар, нэгнийгээ харлуулж л байвал улс орны ажил хамаагүй, сонгох хүн ч олдохгүй боллоо доо, АН-ыг
2015-05-15
зочин:
АН-ынхан хоорондоо сайн үзээ, сайн чадна ш дээ, нэгнийгээ нухах л үлдээд байх шиг байна даа, ухаалаг эх оронч, шударга хүн гарч ирэнгүүт л нухаад авдаг нөхдүүд шүү дээ, тэгээд үлдэж байгаа юмнууд нь эд нар, нэгнийгээ харлуулж л байвал улс орны ажил хамаагүй, сонгох хүн ч олдохгүй боллоо доо, АН-ыг
2015-05-15
Зочин:
Энэ ёстой зөвөө. Энэ алба шүүхийн шийдвэр гүйцэтгэлдээ байсан нь дээр. Ер нь дэмий зардал гарч бн.
2015-05-15
Жаргал:
Parliament.mn дээр байгаа хуулийн төслийг нь үзсэн. Өмнөх хуультай нь харьцуулж харсан. Тун боломжийн санагдсан шүү. Тахарын албаны мөрдөж байсан хуулийг тэр чигээр нь шахуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 бүлэг болгоод оруулсан байна. Өөр байгууллагын нэрээр л явах болохоос одоо хийж байгаа ажил нь хэвээрээ үргэлжлэх юм байна лээ. Тэмүүжин гишүүн өөрийнхөө хийсэн ажил унах нь гэж айгаад байгаа юмуу эсэргүүцээд сүйд болоод байх юм. Энэ чинь уул нь жирийн иргэн намайг харахад хамгийн боломжийн хувилбар юм шиг санагдаад байх юм. Өмнө нь өөрөө ингээд санаачилчихгүй дээ. Их л төсөв мөнгө хэмнэгдэх юм шиг санагдлаа
2015-05-14
нээрээ чагнах тагнах зүйл их байнаа:
Энгийн компанид хүртэл элдэв чагнах тагнах дуу дүрс бичих сүлжээ таслах барих зайнаас дуу дүрс барих гээд их зүйл байнаа үүнийг эдийн засгийн эсрэг сонирхолоор эсхүл удирдлага ажилтанаа хянах үүднээс манай томоохон групп компаниудад хэрэглэдэг гэсэн үүнд тагнуул хил гааль анхаармаар юмаа тэгэхгүй бол СС.ийн алба Хойд солонгос шиг болно шүү бодох хэрэгтэй шүү ялангуяа тусгай албадад ажиллаж байсан экс нөхдүүд ийм юмыг гаргуй хийж байгаа гэх м
2015-05-14
иргэн:
тэмбүүжин муу нусан таглаа үхсэн ацаараа харамсдаг юм.Америкаас хууль орчуулж америкыг дуурай тэнэгтэж тагнуул хийж мэдээ дамжуулдаг байсан гээ биз дээ. муу мал тэр гэртээ наад хуулиа хэрэгжүүл.
2015-05-14