Байгаль хамгаалах нөхөрлөлүүд чуулж байна

img

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган яг одоо Төрийн ордонд болж байна.

 

БОНХАЖЯ, Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж буй уг чуулганд 21 аймгийн 800 байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа юм.

 

Чуулганы нээлтйн үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уудам эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгчид болон чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан олон улсын болон салбар байгууллагуудад талархал илэрхийлжээ.

 

Энэ удаагийн Байгал, хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг “АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ ХҮНИЙ САНАА НЭГ” уриан дор болж буй аж. 


 

Чуулган  илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ