Төрийн сул мөнгийг хэрхэн зөв эргэлдүүлэх вэ

img

МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд ТӨХ-ны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонготой уулзаж, төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар ярилцаж байсан юм. Тэгвэл энэ асуудлаар Д.Ангар Төрийн өмчийн хорооны нийт албан хаагчдад танилцуулга хийжээ. Тэрбээр Төрийн өмчит компани нь Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар танилцуулсан байна.

 


ТӨХ-ны зүгээс төрийн өмчит компаниуд уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн талаар тэмдэглэж, цаашид МХБ-тэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ