Зочны нутгийн сонин

Зочны нутгийн сонин
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардсанаар түүний Монголд хийх албан ёсны айлчлал эхэлж байна.
Манай уншигчид Жавхарлал Неругийн цуврал номоор болон Энэтхэг киногоор энэ орны талаар зохих төсөөлөлтэй. Ирсэн зочны ард байх Энэтхэг орны зарим нэг сониноос хүргэе.
Энэтхэг бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших улс юм. Монголчууд биднийг даруй 400 дахин нугалсан буюу 1 тэрбум 200 сая хүн амтай
.Дэлхийн долоодугаарт тооцогдох том газар нутагтай. Мөн дэлхийд , хоѐрдугаар орох олон хүн амтай, дөрөвдүгээрт нэрлдэгдэх их эдийн засагтай гүрэн гэгддэг. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог.
Эртний Перс хэлний хинду ("Индын орон", үеэр задалвал "Инд мөрөн орон") гэдгээс Согд, Уйгураар дамжин Монгол хэлэнд Энэтхэг хэмээн нэрлэгджээ. Өрнөд дэлгэрсэн Индиа, Индия гэдэг нь мөн адил хинду гэдгээс үүссэн. Монголчууд бас Жагарын орон гэж нэрлэдэг.
Энэтхэг улс нь хүн амын тоогоороо дэлхийд 2-рт ордог бөгөөд тэрбумаас давсан хүн амтай хоѐрхон орны нэг нь юм. 2012 оны тооллогоор хүн амын тоо -1 тэрбум 210 сая. Үүнээс 70% нь хотод бус хөдөө нутагтай. 2012 онд 53 саятан хоттой байгаагаас Мумбай (хуучнаар Бомбей), Дели, Бангалор, Хайдарабад, Ахмадабадад хамгаас олон оршин суугчтай. Нийт экспорт нь 2012 оны байдлаар 69,18 миллиард доллар. Байдаг бол импорт нь 89,33 миллиард доллар.
Энэтхэг бол олон хэлтний өлгий. Үндсэндээ Энэтхэг Ари (хүн амын 74%), Дравид (24%) гэсэн хоѐр хэлний бүлэгт хамаардаг. Энэтхэг-Ари бүлгээс Хинди (41.0%), Бенгал (8.1%), Маратхи (7.0%), Урдү (5.0%), Гужарат (4.5%), Ория (3.2%), Панжаб (2.8%), Дравид бүлгээс Тэлүгү (7.4%), Тамил (5.9%), Каннада (3.7%), Малаялам (3.2%) хэлнүүд түгээмэл тархжээ. Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна. Улс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний конгрессийн нам голлох үүрэг гүйцэтгэдэг . Энэ намыг Индира Ганди-гийн үндэсний конгрессийн нам гэдгээр нь яривал бидэнд танил сонсогдоно.
Атала Вихари Ваджпаигийн тэргүүлсэн Засгийн газар 1996 оноос өөрчлөлтийг эхлүүлж 2004 онд Соня Гандигийн удирдсан засгийн газар үргэлждүүлсэн.Энэ засгийн тэргүүнээр Монмохан Сингх нэрт нэрт эдийн засагч ажиллаж улс орноо удирдсан. Шинэчлэлийн эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрт бичигдэж байсан ч одоогоороо бичиг үсэггүй иргэд болон хоол хүнсний хомсдол гэсэн асуудалтай хэвээр байгаа. Энэтхэгийн хүн амын 64.8% бичиг үсэг тайлагдсанаас хамгийн ихдээ Керала муж улсад 91%, хамгийн багадаа Бихарт 47% байна.
Дундаж наслалт нь манайхтай ойролцоо. Эрэгтэйчүүд 63.57 , эмэгтэйчүүд 65.16 байдаг.
Хөдөлммөрийн чадвартай хүн ам 482.2 сая бол /2004 он/ ажилгүйдлийн түвшин 9.2 хувь гэж мэдээлэгдэж байжээ.
Энэтхэгийн хөдөө аж ахуй бол энэ улсын эдийн засгийн гол чухал салбаруудын нэгд тооцогддог. Хөдөө аж ахуй болон адил төрлийн салбар болох ойн аж ахуйн, мод бэлтгэл, загасны аж ахуйнууд нь ДНБ-ий 18.6%-ийг эзэлдэг бөгөөд хүн амын 60% нь эдгээр салбарт хөдөлмөр эрхэлдэг. Мөн Энэтхэг улсын экспортын 8.56% болдог. Энэтхэгийн газар нутгийн 43% нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглагдаж байна.
Одоо манайд албан ёсны айлчлал хийж байгаа Нарендра Моди /Narendra Damodardas Modi / 2014 оны 5 сарын 26 –наас Энэтхэг улсын 15 дах Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм байна. Брахатьяа Жаната намын дарга. 1950 онд төрсөн. Эдүгээ 64 настай улс төрч байна.
Өчигдөр түүний өөрийн утаснаас танил нөхөд найз нартаа илгээсэн мэндчилгээ
Narendra Modi
Shared publicly - Yesterday 11:11 AM
Hello from Mongolia.
https://plus.google.com/+NarendraModi/posts
П.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ