Нохдоо буцаахгүй бол үхлийн тариа хийнэ гэжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп Австрали улсад үргэлжилж буй “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны зураг авалтад орохоор Нью Йоркоос тус улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр зураг авалтад орохоор Австралид ирэх үедээ онгоцонд хууль бусаар нохдоо авч ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Пистоль, Бу  гэх хоёр нохойг жүжигчин эр хүмүүст мэдэгдэхгүй онгоцонд авч явжээ.

 

Энэхүү хэргийн дараа Австралийн Хөдөө аж ахуйн сайд Барнаби Жойс “Жүжигчин Жонни Деппийн хууль бусаар авчирсан хоёр нохойг нойрсуулах тариа тарих болно” хэмээн сүрдүүлжээ. Сайд “Нохдыг хууль бусаар хилийн дээс алхуулснаас гадна ямар ч шинжилгээ хийлгээгүй нь тогтоогдсон. Эдгээр ноход халдварт өвчинтэй байх магадлалтай. Австралийн хилээр мал амьтан, гэр тэжээмэл амьтан оруулах бол хуулийн дагуу, зөвшөөрөл авах болно. Олны танил эрхмүүд ч гэсэн энэхүү хуулийг мөрдөх учиртай” гэж хэлжээ.

 

Тэрбээр мөн жүжигчинг нохдоо Нью Йорк руу буцаах 50 цагийг олгожээ. Энэ хугацаанд ноход нутаг буцаж чадахгүй бол Австралийн албаныхан нохдод үхлийн тариа тарих гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ