Путин багаа ялалтад хүргэв
2015-05-17

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сочи хотноо зохион байгуулагдсан “Шөнийн хоккейн лиг”-ийн гала тоглолтод оролцсон тухай “www.lifenews.ru” мэдээллээ. Энэхүү тэмцээнд “NHL”-ийн шигшээ багуудын хооронд болдог уламжлалтай билээ. “NHL-ийн одод” багт бизнесмэнүүд, дэлхийн хоккейн одод багтдаг юм. Харин эсрэг багт сагсчид, хөлбөмбөгчид, орон нутгийн төлөөлөгчид, улс төрийн зүтгэлтнүүд багтдаг аж. Ерөнхийлөгч “NHL-ийн одод” багт 10 дугаартайгаар тоглосон байна. Тэмцээн 18:6 харьцаатай Путиний багийн ялалтаар өндөрлөжээ.

 

Путин энэхүү тэмцээнд 8 шайб оруулжээ. Тэрбээр эцсийн мөчид гурван гоол оруулж, багаа ялалтад хүргэсэн байна. Ерөнхийлөгч “Орт 1” телевизэд “Гайхалтай тоглолт боллоо. Мөсөн дэвжээ намайг залуужуулдаг” гэж хэлжээ.

 

Хоккейн тэмцээнд Путинээс гадна Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу болон Шадар сайд Аркадий Дворков оролцсон байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
aguu putin mandtugai oros bol delhiin hvchirheg super gvren
2015-05-20
manaix bur azgu:
Manaix elbeg dorj sxanbileg metin shaaruudaar udirduulsn bur azguin xaxa ed nar bol putinii xaana n ch xurku malnuud...
2015-05-18
land:
Hoid solongos oros gej 2 erguu dagzaat udirduulsan azgui ulsuud baih yumda huurhii mine.
2015-05-17