Ерөнхийлөгч найзынхаа хуримд бүжиглэжээ

img

Чеченийн Бүгд Найрамдах улсын Дотоод явдлын газрын дарга 47 настай Нажуд Гучигов өөрөөсөө 30 насаар дүү 17 настай Луиза Гойлобиеватай гэрлэсэн тухай “www.lifenews.ru” мэдээллээ. Тэд өчигдөр албан ёсоор хуримлаж, гэрлэлтээ батлуулсан байна. Энэхүү хуримыг тус улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров “Зууны хурим” хэмээн мэдэгдэж, хуриманд оролцжээ. Тэрбээр хэнд ч хэлэхгүйгээр хуриманд очсон аж.

 

Хуримын хөтлөгч “Хосууддаа баяр хүргье. Одоо тайзан дээр чеченийн үндэсний дуу бүжгийн чуулганы гоцлол бүжигчин бүжих болно” хэмээн хэлжээ. Хөтлөгчийг ийнхүү хэлэхэд Ерөнхийлөгч хөшигний цаанаас гарч ирэн бүжиглэж, тэнд цугларсан хүмүүст гэнэтийн бэлэг барьжээ. 

 

Кадыров “Миний шадар туслахууд үргэлж жаргалтай амьдрах учиртай. Биднийг Орос тэргүүтэй олон орон заналхийлж байгаа” гэж хэлжээ. Кадыров болон Гучигов нар сайн найзууд гэнэ. Гучигов өмнөх гэрлэлтээ паспорт дээрээ бүртгүүлээгүй байсан учир энэ удаагийн гэрлэлтийг анхных нь хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Оросын хүний эрхийн байгууллагууд Гучиговыг насанд хүрээгүй хүүхэдтэй хүчээр гэрлэсэн хэмээн буруутгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ном:
Номын сан зарна 95705545 Дээр үеийн ховор хуучин 20 30-д оны сэтгүүл хэвлэлүүд , Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
2015-05-17