Балбад дахин газар хөдлөв

Балба улсын төвийн нутгаар өчигдөр 19.00 цагийн үед 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Энэтхэгийн хойд мужуудад мэдрэгдсэн бөгөөд 19 хүн амиа алджээ. АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр Балбад энэ сарыг дуустал 4-5 удаа газар хөдлөх болно хэмээн сануулжээ.
Балбад өнгөрсөн сарын 28-нд 7.8 баллын газар хөдлөлт болж өнөөдрийн байдлаар 8400 хүн амиа алдаж, 12 мянган хүн гэмтээд буй юм. Мөн энэ сарын 11-нд 7.3 баллын газар хөдлөлт болж 112 хүн амиа алдсан билээ. Газар хөдлөлтөөс болж нийтдээ 8.5 сая иргэн орон гэргүй болсон бөгөөд 2.3 сая иргэн олон улсын тусламжийн байгууллагаас ирсэн тусламжаар амь зогоож байна.
Тус улсын Засгийн газарт нийтдээ 40 сая ам.доллар хандиваар цуглараад байгаа аж. Засгийн газраас нийслэл Катманду хотноо нурсан барилга, байгууламжийг сэргээхэд дээрх тусламжийн мөнгийг зарцуулах болно гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ