Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ШӨХТГ-т

10:00-10:30 цагт Европын холбооны улсуудад хэрэгжиж буй хэрэглэгчийн эрхийг хамгаалах туршлагаас орон нутгийн улсын байцаагчдад сургалт өгнө. Ирж Европын холбооны улсууд хэрэглэгчийнхээ эрхийг ямар байдлаар хамгаалдаг талаар ирж мэдээлэл аваарай. 91021020

 

НЗДТГ-ын хурлын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан   эхэлнэ. Хуралдаанаар Налайх хотын Захирагчийн сонгуулийн тухай, нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам батлах тухай, сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх сургуулийн эргүүлийн ажиллах журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. 99666553

 

БСШУЯ-д

11:00 цагт "1000 ИНЖЕНЕР" төслийн хүрээнд Япон улсад инженерийн чиглэлээр суралцахаар шалгалт өгч тэнцсэн оюутнуудад БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардуулна. Энэ үеэр хэзээ, хичнээн хүүхдүүд бүртгүүлээд, ямар шалгуур тавиад одоо хэдэн хүнийг Японд сургахаар болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

 

11:30 цагт сая Авьяаслаг Азичууд шоунд амжилттай оролцож Хоёрдугаар байр эзэлсэн ХӨСӨГТӨН хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзан баяр хүргэнэ.

 

МН мэдээллийн төвд

11:00 цагт "Анхдагч Зориг-90" ТББ-аас Монгол Улсын иргэн бүрт нэг га газар олгох, Авлигын хуульд өөрчлөлт оруулах, хариуцлагын тогтолцоог бий болгох асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын чөлөөт бөхийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт БСШЯ, МОХ, МҮИС хамтран ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ.

12:30 цагт "Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ" эстрадын дуу дуулаачийн олон улсын уралдааны талаарх мэдээллийг сонирхоорой.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ