Монгол, АНУ-ын хэлэлцээрийг сэргээнэ

Монгол, АНУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийг сэргээх хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хэлэлцээр нь сүүлийн долоон жил тасраад байсан аж.
Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр нь хамтын ажиллагааны орчинг бүрдүүлэн хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтын харилцааг сайжруулахад чиглэгдсэн олон төрлийн бодлогыг хэлэлцэх юм байна. Мөн хамааралтай хуулийн ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчны асуудал, худалдааг дэмжих үйл ажиллагаа, оюуны өмчийн эрх зэрэг хэд хэдэн асуудлаар төлөөлөгчид санал солилцох юм байна.
Уг хуралдааныг Монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь ахлах бол АНУ-ын төлөөлөгчдийг Худалдааны төлөөлөгчийн газрын дэд дарга, Элчин сайд Роберт Холлимэн II тэргүүлэх аж.
Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн талаар үдээс хойш 17:00 цагт Гадаад харилцааны яаманд хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ