Диана аав шигээ царай муутай

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нарын охин Шарлотте Элизабет Дианаг 18 настайдаа ямархуу дүр төрхтэй харагдахыг таамагласан сонирхолтой зургийг “The Sun” сэтгүүл олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Бяцхан гүнж 18 настайдаа ээжтэйгээ бус аавтайгаа илүү адилхан харагдах бөгөөд эрэгтэй хүн шиг том хамартай болох гэнэ. Энэхүү зургийг үзсэн хүмүүс гүнжийг “Ээж шигээ үзэсгэлэнтэй харагдахгүй, харин аав шиг царай муутай болох магадлалтай” хэмээн дүгнэжээ.
Тус сэтгүүл өмнө нь гүнжийг 10 настайдаа хэрхэн харагдах зургийг нийтэлж байсан билээ. Мөн Британийн твиттер хэрэглэгчид гүнжийг ах Жорж Александр Луигаас царай муутай хэмээсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ