Харгал нуурын эрэг дээр зөвлөлдөж байна

“Бүсчилсэн хил хамгаалалт” хөтөлбөрийн хүрээнд Хил хамгаалах туслах хүчний Ой тайгын бүсийн нэгдсэн зөвлөгөөн яг одоо Булган аймгийн Тэшиг сумын Харгал нуурын хөвөөн дээр болж байна. Тус зөвлөгөөнийг Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүйн яам хамтран зохион байгуулж байгаа ба өмнө нь тал хээр, говь цөл, уулын бүсүүдэд зохиогдож байсан гэнэ.
Зөвлөгөөнд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт оролцож үйл ажиллагааг нээсэн бол үндсэн илтгэлийг ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав тавьсан байна. Тус зөвлөгөөн улсын хил хамгаалалтад ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ХХТХ-ний зөвлөлөөсдэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа аж.
Зөвлөгөөнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудын засаг дарга нар, албаны төлөөлөл, мөн Хилийн зургаан ангийн захирагч болон Хил хамгаалах туслах хүчний 200 орчим гишүүд оролцож байгаа ажээ. Монгол Улсын хилийн 28 хувийг эзэлдэг ой тайгын бүсийн хилчид болон Хил хамгаалах туслах хүчний гишүүд нэгэн дор цугларч улсын хил хамгаалалтыг хамтын хүчээр зохион байгуулах, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх нэгдсэн зорилгын дор зөвлөлдөн, улмаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Зөвлөгөөний эцэст нэгдсэн зөвлөмж гарган,Хууль зүйн сайдын өгсөн үүрэг, албан даалгаварыг хүргэж,хэрэгжилтийг хангах талаар санал солилцох юм. Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээсээ толилуулснаар Ой тайгын бүсийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ