232 дугаар ангийг түшиглэн морин поло байгуулжээ

Батлан хамгаалах яам, Английн армийн морин поло нийгэмлэгтэй хамтран морин поло нийгэмлэгийг байгуулжээ. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум буюу Хэрлэнгийн хөдөө аралд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн материаллаг баазыг түшиглэн цэргийн морин полог байгуулсан байна.
Английн армийн морин поло нийгэмлэгийн дөрвөн тоглогч, дасгалжуулагч багш нар манай улсад ирж дадлага сургалт явуулжээ. Тэд морин пологийн талаархи онолын мэдлэг, морьдоо сургах, тамирчдынхаа чадварыг нэмэгдүүлэх, зэрэг нарийн дүрэмтэй тоглогддог тэмцээний арга барилыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 10 албан хаагчид заасан байна.
Манайд Үндэсний морин поло, Чингис хаан морин поло зэрэг тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг 2-4 нийгэмлэг байдаг бөгөөд тэд улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд багагүй амжилттай оролцож иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ