Галын улмаас спикерийн албан өрөө утаагаар дүүрлээ

Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд гал гарлаа. Цахилгааны залгуур сольсноос гал гарсан гэсэн урьдчилсан таамаглал байна. Засгийн газрын хуралдааны танхим Төрийн ордны баруун жигүүрт, хоёрдугаар давхар байдаг. Түүний чанх дээр 3 дугаар давхарт УИХ-ын даргын өрөө байрладаг юм. Хоёрдугаар давхраас гарсан гал 3 дугаар давхарт хүрч байна. Одоо Онцгой байдлынхан галыг унтраахаар шуурхай ажиллаж байна. Мөн ордонд аюулгүй байдал хангах үүднээс албан хаагчдыг ордноос гаргаж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ