Ордонд гарсан гал унтраагүй байна
Төрийн ордонд гарсан гал унтраагүй байна. Ордонд байсан бүх хүнийг гаргасан. Мөн ордны цахилгааныг бүрэн унтраагаад байна. Дөнгөж сая галын бас нэг машин ирж, онцгойгийнхон хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Галын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодруулахад тэрбээр
"Би өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг ордонд урьж, арга хэмжээ зохион байгуулсан. Тэдэнтэй дурсгалын зураг авахуулахаар Чингисийн хөшөөн дээр иртэл төрийн ордны баруун талын 2 давхраас утаа гарч байсан. Зургаа авахуулж амжилгүй хүүхдүүдээ тараагаад хуралдааны танхимд ортол гар гарсан байсан. Онцгойгийнхон шуурхай ажиллаж унтрааж байх шиг байна" гэв.
Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ