Таван ихэр ишиг гарчээ

Дорноговь аймгийн Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн малчин -р багийн малчин Михлайн Мягмардоржийн алга ямаанаас өнгөрсөн гуравдугаар сард таван ихэр ишиг гарчээ. Алга ямаа нь хоёр удаа төллөхдөө хоёуланд нь таван ихэр ишиг гаргасан байна.
Энэ жил мал ихээр ихэрлэж байгаа ч хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргасан тохиолдол байгаагүй билээ. Алга ямааны өнгөрсөн жил гаргасан таван ихэр болон энэ жилийн таван ихэр ишигнүүд бүгд мэнд бойжиж байгаа гэнэ.
Аймгийн удирдлагууд болон нутгийн иргэд энэ ховор тохиолдолд маш баяртай байгаа бөгөөд “Баяжихын эхлэл ямаа” хэмээн бэлэгшээж байгаа гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ