Шуурхай хуралдаанаа музейд хийжээ

Дорнод аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан аймгийн музейд болжээ.
Учир нь тус аймгийн удирлагын зүгээс улиралдаа нэг удаа ийнхүү агентлаг хэлтэс байгууллагууд дээрээ шуурхай хуралдааныг зохион байгуулж байхаар болсон гэнэ.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар улиралд нэг удаа сумдын удирлагуудын цугларалтыг зохион байгуулах бөгөөд ингэхдээ зарим нэг суманд төвлөрүүлэхээр болжээ.
Харин өнөөдөр болсон шуурхай хуралдаанд хүнс хөдөө аж ахуйн газраас цаг үеийн байдлаар мэдээлэл хийж, мөн музейн үйл ажиллагаатай удирдлагууд танилцсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ