Эрүүл мэнд, амь насны хохирлыг бодитоор үнэлнэ

img

Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоо, БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн Холбоод хамтран “Ослын улмаас гарсан хохирлын үнэлгээ” сэдэвт тав хоногийн сургалт зохион байгуулж байна. Сургалтаар ослын улмаас хүний эрүүл мэнд, амь нас болоод эд хөрөнгөнд учирсан хохирлыг бодитоор тодорхойлоход ач холбогдол өгөн ажиллах зарчмыг хэлэлцэж байна.

 

Сургалтанд Монголын хохирол үнэлэгчдийн холбооны тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй компани, даатгагчдын холбоо, БНСУ-ын хохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтэн доктрууд, Албан журмын даатгалын холбоо, МҮЭ, Эрүүл мэндийн яам, Монголын хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн прокурорын газар, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагууд сургалтанд хамрагдаж байна.

 

Энэ талаар Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Бизаагундаагаас тодрууллаа.

 

-Сургалтын талаар тодруулж өгнө үү?

-БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран хийж байгаа сургалт маань биелэлээр олсноор хүний амь нас, эрүүл мэндийг шинжлэх ухааны үндэстэй, олон улсад зөвшөөрөгдсөн арга аргачлалаар тооцож, даатгалын болон бусад төрлийн нөхөн төлбөрийг гаргуулан хувь хүн, аж ахуй нэгж, төрийг бусдын өмнө хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой болно.

 

Түүнчлэн хэн нэгний буруутай үйлдлээс болоод хэсэг бүлэг хүний амьдрал, аж байдал доройтдог харамсалтай хохирлыг багасгахад тус дөхөм үзүүлж, ардчилсан нийгмийн тулгуур зарчмуудыг бэхжүүлэхэд хувь нэмэр болно.  Мөн үнэлгээ хийх арга аргачлал, үнэлгээ гаргахад тулгамдаж буй эрх зүйн орчин зэргийг хэрхэн сайжруулах талаар олон улсын жишигт нийцүүлэн боломжит гарцыг хайж байна.

 

Энэхүү сургалт нь бодит болж ослоос үүссэн хохирлыг мөнгөн дүнгээр шийдвэрлэж чадсанаар монголын нийгэмд хэд хэдэн дэвшлийг бий болгоно гэж үзэж байна.

 

-Хохирлын үнэлгээ хэрэгжиж эхэлвэл нийгэмд ямар үр дүнг авчрах вэ?

 

-Хохирлын үнэлгээ хэрэгжиж эхэлснээр тухайн хохирол үүсгэсэн буруутай этгээдийн гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлох, шударга үнэнийг тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд үзүүлэх суурь хүчин зүйлсийн нэг болно. Ер нь нийгмийн бүх хүрээнд хариуцлагыг дээшлүүлж, хүний төлөө тавих анхаарал халамж дээшилж, ялангуяа хөдөлмөр хамгааллыг сайжруулахад чухал ач холбогдол өгнө гэж үзэж байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ