Ордонд гарсан галын дүгнэлт ирэх долоо хоногт гарна

img

"Төрийн ордон шатаж байна" гэсэн мэдээлэл өчигдөр цахим ертөнцийн гол сэдэв байлаа.

 

Тодруулбал, өчигдөр өдрийн 15:00 цагийн орчимд Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд гал гарсныг 3-4 минутын дараа НОБГ-ын Аврах гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ирж унтраасан.

 

Эх сурвалжийн мэдээлснээр гал гарах үед Төрийн тусгай хамгаалалтын газрынхан болон үйлчилгээний ажилтнууд ордонд байсан хүмүүсийг гадагш гаргажээ.

 

Засгийн газрын хуралдааны танхим нэлэнхүйдээ шатсан гэж буй бөгөөд галын урьдчилсан дүгнэлт ирэх долоо хоногт гарах юм байна. 

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ