Өмгөөлөгч танд тусална

img

Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан иргэдэд туслах өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

 

Уг өдөрлөгийг тус холбооноос зохион байгуулдаг бөгөөд иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг юм. Харин энэ жилийн өдөрлөгийг "Өмгөөлөгч-Танд тусалъя" нэрийн дор Монголын Хуульчдын Холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр Тусгаар тогтнолын талбай, аймаг, Дүүргүүдийн ЗДТГ-ын эрх зүйн туслалцааны төвүүдэд зохион байгуулахаар болжээ.

 

Хуульч, өмгөөлөгч нь иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт оролцож байгаа нь өмгөөллийн байгууллага болон өөрийн ажил үүргийг олон нийтэд сурталчлах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг илрэлхийлэл тул Өмгөөллийн нөхөрлөлүүд, хуульч, өмгөөлөгч та бүхнийг өдөрлөгт идэвхитэй оролцохыг уриалж байгаа юм.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ