Брюс Уиллис уйлав

img

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис уйлсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр том охин Румерийн оролцож буй “Ододтой бүжиглэе” шоунд урилгаар оролцсон бөгөөд охиноо бүжиглэж байхыг хараад сэтгэлээ барьж дийлээгүй байна. Тэрбээр  экс эхнэр Деми Муртайгаа ирсэн бөгөөд тэд  охиндоо амжилт хүсчээ. Ирэх долоо хоногт ялагчид нь тодрох шоуны сүүлийн шатанд Румер үлдээд байгаа юм.

 

Рамер хос Уалийн хамтаар вальс бүжиглэжээ. Тэрбээр бүжиглэснийхээ дараа “Ааваа хайртай шүү. Аав, ээж хоёрыгоо хамтдаа байхыг харах сайхан байна. Брюсийн гэр бүлийг ямар их санаж байна. Гэхдээ илүү зүйл хүсэхгүй. Бүгд аз жаргалтай амьдарч байгаад баяртай байна” гэж хэлжээ. Шоуны дараа Брюс твиттертээ “Үзэсгэлэнт Румертээ баяр хүргье. Миний бахархал, миний баяр баясгалан” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ