“Тавантолгой”-г яаралтай хэлэлцүүлэхийг мэдэгдэв

img

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг мэдээлэл хийлээ. Тус эвсэл дэх МАХН, МҮАН-ынхан “Тавантолгой”-н гэрээний төсөлд байр сууриа нэгтгэсэн байна. Тиймээс бүлгийн дарга Н.Батцэрэг энэ талаар мэдээлэл хийсэн юм.

 

“Тавантолгой”-той холбоотой асуудлаар МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл хэлэлцэж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байна.”Тавантолгой”-н орд газрыг ард түмний мэдэлд байлгах. “Тавантолгой”-н асуудлыг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх ёстой. Өнгөрөгч сарын 23-нд “Тавантолгой” төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл удааширч байгаа нь хуйвалдаан, тохиролцоо болж байж магагүй гэсэн хардлага төрүүлж байна.”Тавантолгой”-н гэрээг Монголулсын төрийн бодлого, хууль тогтоомжинд нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэнд өгөөжтэй байлгахаар хийх ёстой” гэжээ.

 

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ta nar hajuudaa suugaa ZE, Jonkhuu nartaa l naad ugee khel, bid yamar gacaagaad, talcuulaad bgaa bish
2015-05-19
элбэгдорж:
таван толгойг хятадын хөрөнгө оруулагч нартай хувааж идэх нь Ардчилсан намын туйлын зорилго мөн
2015-05-19
элбэгдорж:
таван толгойг хятадын хөрөнгө оруулагч нартай хувааж идэх нь Ардчилсан намын туйлын зорилго мөн
2015-05-19
Зочин:
Эвсэлийнхэн сайн байна. 5-н Толгойн асуудал үнэхээр өөх ч биш булчирхай ч биш болж байна.
2015-05-19
зочин:
Махнамын хэдэн их хурлын гишүүд эсэргүүцээд байсан.Яасан вэ.Та нар ард түмнийг битгий тоглоом болгох юм даа.Энэ монгол оронд ардчилал гэж алга даа.Их хурлын 76 тэнэгийн тоглоом болж дуусаж байна.Тэнгэр нь хаясан юм болж байна.
2015-05-19