Дараагийн хурал Вашингтонд болно

img

Гэрэл зургийг MPA.MN

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, албаны хүмүүс 2008 оноос хойш тасалдаад байсан Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ хэлэлцээр нь Монгол Улс болон АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой. Ардчилсан замналыг сонгосны 25 жилийн ойг тэмдэглэж буй Монгол Улсын хувьд эдгээр өндөр түвшний уулзалт нь худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг хамтран бататгах тухай яриа хэлэлцээг дэмжих замаар зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх Монгол Улсын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх юм.

 

Тус хуралдааныг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, америкийн талаас АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын Дэд дарга, Элчин сайд Холлимэн нар тус тус ахаллаа. Хуралдааны үеэр хоёр талын харилцааны эрх зүйн орчин, хоёр улсын хооронд байгуулсан Ил тол байдлын тухай хэлэлцээрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын боломж, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, тендерийн журам, оюуны өмчийн эрх, хоёр талын худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлуудаар санал солилцов.

 

Талууд тус зөвлөлийн ээлжит зургаадугаар хуралдааныг 2016 онд Вашингтон хотноо хийхээр тохиролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ