Ч.Сайханбилэг: Би үнэхээр баяртай байна

img

Арабын нэгдсэн Эмират улсад өнгөрсөн даваа гарагаас пүрэв гараг хүртэл ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубай хотод хүрэлцэн очсон даруйдаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Ерөнхий сайдыг дагалдан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хүрэлцэн очсон манай сонины төлөөлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс дараах тодруулгыг авсан байна.

 


 


-Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийд­вэрлэгдэж байгаад таны сэтгэл их хөдөлж байх шиг байна?



-Үнэхээр баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүүлийн гурван жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон байсан.Ойрын гурван сар гэрээ хэлцлийг маш идэвхтэй хийлээ. Хэлэлцээг энэ шатанд хүргэхийн төлөө маш олон хүн хүчин чармайлт гаргасан.Энэ багт орж ажилласан бүх хүнд баярлалаа гэдгээ дамжуулъя.



Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд манай улсад айлчиллаа. Монгол Улстай хамтран ажиллах салбараа тогтож, хөрөнгө оруулалт хийж зээл олгохоор болсон. Энэ сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират Улсад хийх айлчлалын анхны өдрөө Дубай хотноо хөрөнгө оруулагчидтай хоёр талаасаа цуглаад хамгийн сүүлийнхээ хэлэлцээг амжилттай хийж дуусгалаа.Монголчуудын түүхэнд орох сайхан өдөр боллоо. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлүүлэх том шийдвэрээ гаргалаа. Далд уурхан бүтээн байгуулалт нийтдээ зургаан тэрбум ам доллар. Оюутолгой гэдэг нэг төслийн зургаан тэрбум долларын асуудал ч биш, Монгол руу урсах гадаадын хөрөнгө оруулалтад эерэг дохио өглөө. Яагаад гэвэл гадаадын бүх хөрөнгө оруулалт энэ төслийг хараад зогсонги байдалтай байсан. Бид маш том гарцаа нээлээ, том бөглөөгөө авч чадлаа.



Урагшаа хараад ажиллах цаг ирлээ. Шийдлийн Засгийн газар том шийдвэрүүдийнхээ нэгийг гаргалаа. Оюутолгойгоор бидний хийх ажил зогсохгүй, үргэлжлээд Тавантолгой төсөл биднийг хүлээж байна. Энэ шийдвэр ойрын хугацаанд, удахгүй гарна байх. Эдийн засаг, хөгжлийн төв болсон Дубайгаас монголчууд хөгжлийн их хаалгыг нээлээ. Хэзээ нэгэн цагт энэ газар шиг ийм хөгжилтэй болно. Үүний тулд Оюутолгой шиг төслүүдээ хөдөлгөж байна. Энэ эерэг мэссэж дэлхий даяар түгэх байх. Энэ олж авсан уур амьсгалаа бид хадгалах ёстой, дараа дараагийн төслүүдээ явуулах ёстой. Энэ жил Ерөнхий сайдын хувиар очих ёстой бүх газраар очно. Монгол руу орж ирэх ёстой бүх хөрөнгө оруулалтыг авчрахын төлөө ажиллах болно.



-Рио Тинто манай Засгийн газарт өнгөрсөн аравдугаар сард Санамж бичгийн төсөл ирүүлсэн. Энэ төслийг батлахгүй бол далд уурхайн санхүүжилт хийгдэхгүй гэж байсан.Энэ санамж бичгийн төсөл хэлэлцээний ямар шатанд яваа вэ?


-Далд уурхайн санхүүжилтээ шийдлээ, ойрын өдрүүдэд төлөвлөгөөгөө батална. Хоёр тал нэгдсэн нэг ойлголтод хүрлээ гэж ойлгож болно.



-Хөрөнгө оруулалтын гэрээнд байсан зарим нэгэн маргаантай зүйлийг эцэслэлээ гэж Д.Ганболд захирал хэлж байна. Энэ маргаантай зүйл гэдэг нь юу вэ?



-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү бид огт ороогүй, орох шаардлага ч байхгүй. Энэ удаа Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр далд уурхайгаа эхлүүлье гэдэгт санал нэгдсэн. Хэлэлцээ энэ хүрээнд өрнөсөн. Хоорондоо ярилцаад үл ойлголцож байсан, санал зөрөлдөж байсан зүйлүүдээрээ нэгдсэн ойлголтонд хүрч чадлаа.



“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Оюутолгой бол Монголын гайхамшиг

 


-Та сая ямар төлөв­лөгөөнд гарын үсэг зурав?

-Оюутолгойг Монголын эдийн засгийн гайхамшиг гэж хэлж болно. Энэ төслөөр дамжуулаад хамгийн түрүүнд олон ажлын байр бий болж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд 2000-3000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Зургаан тэрбум ам.долларыг капитал болгох замыг өнөөдөр бид нээлээ. Далд уурхай гэдэг маань маш өндөр технологи шаардагддаг. Энэ бүхэн орж ирнэ. Үүнийг нь Монгол хүн ажиллуулна. Оюутолгойд ажиллаж байгаа 6000 орчим хүний 95 хувь нь монголчууд. Нарийн мэргэжлийн далд уурхайн мэргэжилтнүүд Монголд бий болно.



-Эхний хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх бол?



-Энэ онд багтаагаад Олон улсын 15 банктай төслийн санхүүжилтийн гэрээг гүйцэтгэж дуусна. Тэгснээр энэ онд багтаад бүтээн байгуулалтын ажил эхлэнэ.



-Далд уурхайг эхлүүлэх гэж нэлээд хугацаа алдсан л даа. Ямар тохиролцоонд хүрсэн болоод энэ гэрээнд гарын үсэг зурагдав аа?


-2009 оны гэрээн дээр байгаа зарим заалтаа хоёр талдаа нэгдсэн ойлголтоор дагаж мөрдөх ойлголцолд хүрсэн байгаа. Дээрээс нь далд уурхайн бүтээн байгуулалтыг долоон жилийн турш хийнэ. Энэ долоон жилийн турш юун хэрхэн яаж хийх вэ, хаана ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаад дагаж мөрдөхөөр болсон.



-Яагаад заавал Дубайд ирж далд уурхайн хоёрдахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм бэ. Улаанбаатарт зурж болоогүй юм уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирэх байх л даа?


-Дөнгөж сая бид хэлэлцээгээ дууслаа. Гурван жил хэлэлцээ явагдлаа, сүүлийн гурван сард нь Улаанбаатар, Лондон, Сингапурт хэлэлцээ хийж байсан. Энэ хүрээнд хэлэлцээ Дубайд үргэлжилсэн. Асуудлаа шийдээд дууссан учир өнөөдөр (өчигдөр) Дубайд хэлэлцээ явагдаж дуусаад гарын үсэг зурлаа.



“Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд: Татварын маргааныг шийдэх нөхцөл бүрдсэн


-Сая гарын үсэг зурсан төлөв­лөгөөний ач хол­­богдлыг та хэрхэн дүгнэж байна?



-Хэлэлцээний явцад Оюутолгойн уурхайн ач холбогдлыг хоёр талаасаа ярьж байсан. Манай нийгэмд ч гэсэн маш том хүлээлт байдгийг бид бүгдээрээ мэднэ. Харамсалтай нь манай улсад ийм том хөрөнгө оруулалтыг урьд өмнө нь иж бүрнээр нь шийдэж байсан туршлага байсангүй. Үүнээс болоод бид Хөрөнгө оруулалтын гэрээгээ хоёр талаас зөрүүтэй маягаар тайлбарлаж маргаантай асуудал үүсч, саатал гарч байсан. Саатал гарч байсан учраас Монгол Улсад ач тусаа өгч болох байсан, шийдвэрлэж болох байсан олон асуудлыг шийдэхгүй хойш тавиад байсан удаатай. Жишээ нь Монгол Улсад цоо шинээр үүсч байгаа салбарын бүтээгдэхүүн болон уурхайг нийлүүлэх бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломжийг алдсан. Ийм боломж байсан. Тоон үзүүлэлтээрээ энэ уурхайд ажиллаж байгаа монгол хүмүүс 90 гаруй хувийг эзэлдэг боловч зарим албан тушаал дээр маш олон хүнийг шинээр нэмж авах боломж байсан уу гэвэл байсан.



Гэсэн ч үүнийг ойлголтын зөрүүгээс болоод хийхгүй л байсан. Өнөөдөр энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар, дараагийн шатны ажлын эхлэлээ тавьснаараа харилцан итгэлцлийн төвшин эрс нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл маргаантай асуудлуудаар хоёр тал нэг нэгнийгээ хүндэтгэж шийдэж чаддаг юм байна гэсэн ойлголтыг харуулж чадлаа. Харилцан итгэлцэж чадсан учраас техник технологийн, боловсон хүчний, монголын аж ахуйн нэгжүүдтэй харилцан ажиллах маш том ахиц гарлаа. Дээрээс нь Монголын хуульд нийцэхгүй байсан олон асуудлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад нийцүүллээ. Татварын маргаантай асуудлуудыг яг өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Дээрээс нь Оюутолгойн баялгийн 80 гаруй хувь нь газар доор байгаа. Энэ газар доор байгаа 80 гаруй хувийн олборлолтыг эхлүүлэхгүйгээр Монгол Улсын эдийн засагт эерэг боломж авчрахгүй. Дэлхийд данстай энэ том компани орж ирснээр Монгол өөрөө хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлж чаддаг улс орон гэдэг нэр төрийг дэлхийн тавцан дээр гаргаж ирлээ.



-Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санамж бичгийн төсөл хүчинтэй хэвээр байгаа юу?



-Тийм зүйл хийх шаардлагагүй болсон. Яагаад гэвэл татвартай холбоотой маргаан олон явж байсан. Зарим нь бол Монгол Улсын хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тухайлбал хоёр үзүүрээр ойлгогдож болох маргаантай асуудлыг илүү тодорхой болгосон. Энэ хуулийн өөрчлөлт нь гадаад дотоодын, том жижиг гэлтгүй бүх компаниудад ашигтай. Яг Оюутолгой компанийн өөртэй нь холбоотой байсан татварын маргааныг манай татварын газартай харилцан ойлголцон лавлагаанууд авч, тэр лавлагаагаараа Татварын ерөнхий газар өөрийн байр суурийг илүү тодорхой ойлгуулж, цаашид маргаангүйгээр явах бололцоо нээгдсэн.



-2024 оны зургадугаар сард Татварын ерөнхий газраас тавьсан акт байдаг л даа. Тэр асуудлууд шийдэгдсэн үү?



-Нөхцөл нь бол бүрдчихсэн байгаа. Татварын маргаан таслах зөвлөл олон талаас нь авч үзээд Оюутолгой компани 30 сая долларын төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюутолгой компани ямар нэгэн сөрөг гомдолгүй, шүүх заргагүйгээр 30 сая долларын торгуулийг Монгол Улсад төлөхөөр болж байгаа.


-Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах асуудалд манай ТУЗ-ийн гишүүд санал нэгтэй байгаа юу. Зарим асуудал дээр дуу нэгтэй байж чаддаггүй гээд ТУЗ-ийн гишүүдийг шүүмжилдэг л дээ?


-Санал зөрөлдөхдөө стратегийн чанартай тийм асуудал дээр санал зөрж байсныг би санахгүй байна. Ямар ч байгууллага дээр санал зөрөлдөх тохиолдол гардаг. Тийм тохиолдол бол гарна шүү дээ.Түүнээс биш Монголын талд хохиролтой, нөгөө талдаа ашигтай байдлаар санал зөрсөн тохиолдол гарч байгаагүй. Санаанд орж байгаа санал зөрөлдөж байсан асуудал нь нэгэнт л хоёр тал маргалдаад байгаа учир хөндлөнгийн байгууллагаар маргаанаа таслуулъя. Хөндлөнгийн хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч ажиллуулъя гэдэг дээр санал зөрөлдөж байсан. Ийм компанийг авах нь зүйтэй юу, зардлыг нь санхүүжүүлэх зөв үү буруу юу гэдгийг ТУЗ-ийн гишүүд өөр өөр байр сууриас харж байсан. Өнөөдрийн энэ гарын үсэг зурсан төлөвлөгөөн дээр бол нэгдсэн байр суурьтай байгаа.



-Далд уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батласан уу?



-Хэлэлцэх шатандаа явж байгаа. Цаг хугацааны хувьд арай болоогүй байгаа.



-Далд уурхайн ТЭЗҮ-ийг батласан тохиолдолд далд уурхайг хөдөлгөх боломжтой гэдгээ Рио Тинто Санамж бичгийн төсөл дээрээ илэрхийлсэн байсан. Энэ нь сая гарын үсэг зурахад нөлөөлөөгүй юу?



-Нэр томъёог тодор­хойлоход зөрүү үүсээд байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол аливаа уурхайн ТЭЗҮ-ийг батладаггүй. Харин хуулийн шаардлага хангасан тохиолдолд энэ бичиг баримтыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авдаг байх ёстой. Хүлээж авсан бол тухайн компани өөрийн ТЭЗҮ-ийн дагуу үл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Далд уурхайн ТЭЗҮ-ийг харин нэлээд оройтож өргөн барьсан.



-ТЭЗҮ-ийг үе шатлалтай өргөн барих нь хэр оновчтой вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед өргөн бариад баталсан ТЭЗҮ-ээрээ л явах ёстой биш үү. Ийм шүүмжлэл нэлээд явдаг. Энэ асуудалд таны байр суурь ямар байдаг вэ?



-Миний хатуу итгэл үнэмшил байдаг. Жишээ нь 100 гаруй жил ажиллах гэж байгаа орд газрыг ганцхан ТЭЗҮ-ээр явуулна гэхэд хүндрэлтэй. Ийм уурхайн бүх зүйлийг зуун жилээр урьдчилан таамаглана гэдэг боломжгүй зүйл. Зэсийн салбарт ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийг харахад 35 жил ажилласан боловч зогсоо зайгүй хайгуулын ажил хийж байна. 70-аад оны дундуур энэ уурхайг ашиглалтад оруулж байхад уурхайг 30-40 жил ашиглана гэж байсан. Хайгуулын ажлыг үргэлжлүүлснээр дахиад 30 гаруй жил ажиллуулах боломжтой гэдгийг сая тодруулж байна шүү дээ. Хайгуулын явцад тогтоогдсон нөөц дээрээ тухайн цаг хугацааны зурвас цаг үеийг хамарсан ТЭЗҮ оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа.



Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: Бүгдээрээ маш их хичээлээ



Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэ шийдвэр Оюутолгойтой хамаатай бүх талуудад нэн таатай үйл явдал боллоо. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээний багууд мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл үзүүлснээр энэхүү шийдвэрийг гаргаж чадлаа. Бүгдэд нь талархал илэрхийлье.



Тоон мэдээ

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар зургаан тэрбум ам.д  олларын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ.


-Далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажил 2013 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс түр зогсчээ.


-Оюутолгой ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд байдаг.


-2015 он гарсаар Оюутолгой ХХК 78.5 сая ам долларын татвар хураамж, нөөц ашигласны төлбөрт төлжээ.


-Оюутолгой компани анхны зэсийн баяжмалаа 2013 оны долоодугаар сард экпортолж байв.
-Оюутолгой компани 30 сая долларын торгуулийг үл маргах зарчмаар Монголд улсад төлөхөөр болжээ.

 

Эх сурвалж:
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайханбилэгийн Ерөнхий сайд болсоныхоо үр дүнг амсаж байх шив, Яг л Баяр шиг бонусандаа бялуураад.
2015-05-21
зочин:
Мөнгө нь Монгол банкаар дамжихгүй Цахилгаан Монголоос авахгүй гэрээ. Мөнгө нь 34 хувь нь Монгол банкаар дамжих хэрэгтэй
2015-05-21
зочин:
Монголд хөрөнгө оруулахыг эсэргүүцэж байгаа хүн байхгүй байх Харин 6 тэрбумээс 4 тэрбум нь ухаж авах тоноглолын үнэ Бид 34 хувийг нь буюу 2 тэрбумыг нь банкны хүүтэй нь төлнө. 1000 гаран тн алтаа ухаад Монголчуудад ямар ашиг гарах нь чухал. Арабууд гэрээ хийхээрээ яаж хийдэг бид цаас хийхээрээ ямар хийдэгийг Дубай-д очсон дээрээ сайн хараад ирээрэй
2015-05-21
зочин:
Монголд хөрөнгө оруулахыг эсэргүүцэж байгаа хүн байхгүй байх Харин 6 тэрбумээс 4 тэрбум нь ухаж авах тоноглолын үнэ Бид 34 хувийг нь буюу 2 тэрбумыг нь банкны хүүтэй нь төлнө. 1000 гаран тн алтаа ухаад Монголчуудад ямар ашиг гарах нь чухал. Арабууд гэрээ хийхээрээ яаж хийдэг бид цаас хийхээрээ ямар хийдэгийг Дубай-д очсон дээрээ сайн хараад ирээрэй
2015-05-21
Usa:
Mongo ni mongol bankaar damjih um uu?
2015-05-21
Арслан тайжтай адилхан бодолтой бандид:
Миний харж байгаагаар Монгол улс арван хар уналын мөрөөр оржээ,яана даа банди минь
2015-05-20
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-20
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-05-20
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-20
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг.
2015-05-20
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-20
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-05-20
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-05-20
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-05-20
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-05-20
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-20
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-20
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-20
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-20
Зочин:
Монгол гурван толгойтойн балаг дуусахгуй. Нэг толгой захирсан уед л ард тумэн асуудалыг шийднэ. Монголд хувьсгал хэрэгтэй
2015-05-20
Зочин:
Та нарт уе удмаараа шившиг болох одор ирнээ
2015-05-20
Зочин:
Авилгачидад цээрлэл узулж эх орноо худалдсан та нар цаазын давцан дээр зогсох одор ирнээ
2015-05-20
Зочин:
Сайханбилэгтэнгууд хэдэн юм аваад баярлаад байнаа. Огцрооч муу малнууд
2015-05-20
zochin:
mash gutamshigtai um bolj bna eh orongui um shig uur ulsad ochijuseg zurdag n ard tumeneesee nuuh um baisan bna ogtsoruulah n zuw bolj bna
2015-05-20
Зочин:
6 terbum horongo oruulalt bish.tsaasaan deerhi zardlaa hetryylsen too.Mongolchuud ashig avah loo loo bolj baigaa ym.
2015-05-20
монголчууд:
чи баяртай байх нь аргаггүй л дээ.нилээн олон сая долларын авилгал аваад цааш нь хийхээр болчихсон юм чинь. Чи муу нусан таглаа Монгол улсад Муухайбалаг тарьсан бол хожмоо цусаараа төлнө гэж мэдээрэй.
2015-05-20
иргэн:
Энэ 6 тэрбум долларын лав 5 тэрбум нь манай баялагийн гадагш нь зөөж гаргах машин тоног төхөөрөмж, түүний 34 хувийг бид төлнө. Тэгэхээр яг манайд хэрэгтэй 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт мөн үү?????? 2-3 мянган хүн ажилд орж, харьцангуй өндөр цалингаар боолчлогдох нь үнэн, гэхдээ үлдсэн 2 сая 998 мянган хүнд юу наалдах вэ, за яах вэ, 500 орчим шат шатны дарга их бага авилга авах байх, бусад нь???
2015-05-20
Зочин:
Medeej Mongold heregtei hurungu oruuulalt.
2015-05-20
иргэн:
Юмны эзэн болсон хүмүүс дуудаж аваачдаг болжээ. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг ч үнэн үг шүү. Монголчууд дахиад бүгдээрээ нэгэн зэрэг урагшаа, нийтээрээ нэг алхлаа
2015-05-20
Зочин:
mal
2015-05-20
Зочин:
mal
2015-05-20
Зочин:
Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаад Би үнэхээр баяртай байна. гэж.........................новш гэж, Хэн нь үнэн яриад байна аа. Монголд толгой байна уу. Элбэгдоржоо.
2015-05-20
ИРГЭН:
ЮУ Ч МЭДЛДЭГГҮЙ ХҮН Л БАЯРЛАХ БАЙХ МЭДДЭГ НЬ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЗӨВ ЗАРЖ БАЙНА УУ БУРУУ ЗАРЖ БАЙНА УУ ГЭЖ БОДЛОГОШОРООД Л ЗОВООД Л ЯВНА ДАА ЭЭ ХӨӨРХӨӨ 4 БЭРХИЙН ТУСЛАХ ХӨТЛӨГЧ ӨӨ ГЭЖ
2015-05-20
Зочин:
za ashgui dee yamar saikhan medee we?
2015-05-20
Zochin:
Hegjiil maan hurdatstai uragshlah bolsond bayartai baina. Enehuu tesliig uragshluulah,heregjuulehed idevkh zutgel gargan ajillasan Mongoliin nertei ediin zasagch boloh D. Ganbold bolon busad oroltsogch zaluus ta nartaa bayarlalaa.
2015-05-20
Зочин:
mal
Зочин:
tiimee bidend horongo oruulagchid heregtei OT gatsaaanaas gargaj chadsan bayr hurgie
2015-05-20
000:
Neg alham ch bolob yragshlaj bgaad bayar hurgie amjilt
2015-05-20
Зочин:
mal