Монголд “Чингис хаан” киног бүтээнэ

“Чингис хаан” киног ирэх 2016 онд Монголд бүтээхээр болжээ.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Холивудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа уг асуудлыг хөндсөн байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус киноны зураг авалтын 20 хувийн Монголд хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Хятадын Кино урлагийн төлөөлөгчид “Чингис хаан” киног Монгол улстай хамтран хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн ун кинотой холбоотой зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэхэд туслалцаа хүсч байгаагаа илэрхийлжээ. Уг асуудалд манай улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ