Бин Ладенийг зааж өгсөн тагнуулчийг илчлэв

img

2011 онд Америкийн тусгай хүчнийхэн Пакистанд тусгай ажиллагаа явуулж “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладенийг устгасан билээ. Саяхныг хүртэл нууц хэвээр байсан Бин Ладений үхлийн талаарх мэдээлэл бага багаар задарч эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Тэнгисийн цэрэг Роберт О’Нил түүнийг устгасан хэмээн өөрийгөө илчилж, Засгийн газраасаа нөхөн төлбөр шаардсан юм. Тэгвэл Бин Ладений нуугдаж байсан байршлыг тагнуулынханд мэдэгдсэн тагнуулчийг Пакистаны талаас илчилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тагнуулчийг Усиан Калид гэдэг бөгөөд Британийн иргэн, Пакистаны тагнуулын газар алба хаадаг байжээ. Түүнийг Бин Ладен болон олон хүний байршлыг тогтоож, нууц мэдээллээ олон улсын байгууллагуудад өгдөг байсан гэжээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө сураггүй алга болсон байна.

 

Энэ долоо хоногийн эхээр Германы тагнуулын байгууллага /BND/ Бин Ладений байршлыг олж, АНУ-ын Засгийн газарт мэдэгдсэн гэсэн бол Пулитцерийн шагналт, сэтгүүлч Сеймур Херш “Обама нэр хүндээ өсгөх зорилгоор Бин Ладений үхлийг захиалсан. Үнэн хэрэгтэй Пакистанчууд “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүнийг байршлыг тогтоож, устгасан” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ