Зорчигчдын цогцсыг таних ажиллагааг эхлүүлжээ

img

Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц Испанийн Барселона хотоос Германы Дюселдорфыг чиглэн нисч байхдаа Францын Альпийн нуруунд осолдож, багийн долоон гишүүн болон 143 зорчигч амиа алдсан юм. Энэхүү ослын гол буруутанг хоёрдугаар нисгэгч Андрес Любиц гэж таамаглаад байгаа. Ослын газраас олдсон хар хайрцаг хэргийн гол буруутанг Андрес хэмээн баталж байгаа юм. Тэрээр ахмадыг бүхээгнээс гарсны дараа онгоцны жолоог авсан нь хар хайрцагны бичлэгт бичигдсэн билээ. Албаныхан “Airbus A320” онгоцны ослоор амь үрэгдсэн зорчигчдын бүх цогцсыг Альпийн нурууны энгэрээс гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Аврагчид өчигдөр найман зорчигчийн цогцсыг Парис руу явуулжээ. Бүх зорчигчийн цогцос олдсон тул шинжээчид тэднийг хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн гэв. Осол болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Альпийн нуруунд онгоцны эд анги, зорчигчдын цогцос, эд хэрэгсэл тарсан байсан ба дээрх зүйлсийг цуглуулах ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм. “Бүх зорчигчийн цогцос олдсон учир таних ажиллагаа явуулсны дараа гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөх болно” хэмээн Германы аврах албанаас уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ