Галзуу үнэг айлын хот руу дайрчээ

Булган, Говь-Алтай зэрэг аймагт галзуу үнэг айлын хот руу халдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар хаваржиж байсан малчин Х-ийн хот руу үнэг дайрчээ.
Тус хотны иргэд үнэгийг устгаж, дээж аван аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна.
Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд үнэг орж ирснийг устгажээ.
Усгатсан үнэгнээс дээж авч түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ