Украинчууд Путинээс айдаг
2015-05-20

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгсөн билээ. Тэрбээр ярицлагынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд итгэдэггүй гэдгээ мэдэгдэж, “Путин биднээс уучлалт гуйхгүй бол хэзээ ч уулзахгүй” гэсэн юм.

 

Порошенко “ВВС” агентлагийн сэтгүүлч Фергал Кейнитэй хагас цаг орчим ярилцсан бөгөөд Путиний нэр хүнд Украин гэлтгүй олон улсад унаж буйг дурдаад “Украинчууд Путинээс айж эмээж байна. Оросууд Крымийг өөрийн болгож чадсан. Крымээс цаашлаад Донецк, Луганскийг өөрийн болгохыг санаархаж, тусгай цэргүүдээ илгээсээр байна. Салан тусгаарлагчид бол оросууд. Надад хангалттай баримт бий” гэж хэлжээ.

 

Украины албаныхан энэ долоо хоногийн эхээр салан тусгаарлагчдын талд тулалдаж буй Оросын хоёр цэргийг баривчилсан юм. Энэ тухай сэтгүүлч, Ерөнхийлөгчөөс асуухад “Путин Оросын ганц ч цэрэг Украинд байхгүй, нэвтрээгүй гэдэг. Гэтэл Орос цэргүүд бидний эсрэг тулалдсаар байна. Би түүний ярьсанд итгэдэггүй. Би  Путинд огтхон ч итгэдэггүй” гэж хариулжээ. НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлснээр Оросын 2000 гаруй цэрэг Украинд байлдаж байгаа гэсэн ч Оросын Батлан хамгаалах яам эрс үгүйсгэдэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Sonn medee we:
Orosuud ymarch shaltgaangui Ukraini gazar nutagt orj ird mnaih geed uls turiin gzriin zurgiig ch hurtel shinelchilchsn. Ukrain uls oorsdin ayugli baidal tusgaar togntloo Orosoos hamgalh gej orldj baiga todi. Garal uusel neg ch shal oor hoyr uls shude. Manaihan solziltismiin ued bid nart tuslsn ntr Putin ah sn mn ged huurtsguugd bdgaas bish busdaas yalgaagu oort n ashigtai l bol awh gej orlddg hun. Buhel butn dain tend bolood bhad Orosiig zuwtgusun yojilsn hugiin medee niitlehee bolimoor um.
2018-11-30