“Charlie Hebdo” зураачаа халжээ

img

Францын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн ерөнхий зураач Реналь Люзье өчигдөр албан ёсоор ажлаасаа гарч буйгаа мэдэгдсэн билээ.

 

Тэрбээр Мухаммедийн шог зураг зурснаараа олонд танигдсан бөгөөд энэхүү зургаас болж Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хоёр дайчин тус сэтгүүлийн байр руу халдаж, 12 хүний аминд хүрсэн юм. Халдлагын дараа тус сэтгүүл исламын их зөнч Мухаммедийн шог зурагтай сэтгүүлийн худалдаанд гаргасан билээ. Энэхүү зургийг Реналь Люзье зурсан бөгөөд тус сэтгүүл 100 сая хувь борлогджээ. Зураач хэвлэлийнхэнд “Би “Charlie Hebdo”-ийг орхихоор болсон. Энэ шийдвэрийг гаргах амаргүй байлаа. Ажлаас гарах шийдвэрийг би гаргасан” гэж хэлжээ. Тэрбээр дахин Мухаммедийн зургийг зурахгүй гэсэн байна.

 

Реналь твиттертээ “Би халагдсан” гэж жиргэжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Charlie Hebdo” сэтгүүл зураачаа халж, өөр зураачтай болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Odoo plastik hagalgaand orj fase oorchlohgui bol laliinhand aluulana aa ! Yana daa ! Zaaval ter saha Tai huniig zurahdaa yahav dee ! Delhiigeer duuren sahal sambai ni urgasan humuus baihad !
2015-05-20