Пхеньян Бан Ги Мүнийг хүлээн авсангүй

img

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж буй Азийн удирдлагуудын уулзалтад оролцож байгаа бөгөөд өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үерээ Хойд Солонгост айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

 

Тэрбээр өнөөдөр Пхеньянд айлчлах болсноо Хойд Солонгосын удирдлагуудад мэдэгдсэн ч татгалзсан хариу авсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Бан Ги Мүн Кесон цогцолборт очиж, ажилчидтай уулзах цаашлаад удирдагч Ким Чен Унтай уулзахаар төлөвлөж байсан юм. Пхеньян “НҮБ-ын тэргүүний айлчлал хууль бус” гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараа Бан Ги Мүн “Пхеньян ямар шалтгаанаар намайг эх орондоо нэвтрүүлэхийг хориглосныг сайн ойлгохгүй байна. Энэхүү айлчлалаар олон асуудал шийдвэрлэнэ хэмээн итгэж байсан. Харамсалтай байна. Би айлчлах хүсэлтэй Пхеньяны удирдлагуудад өдөр болгон хүргэх болно ” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bak dun he:
Yamarch urdichilsan tohiroo tov gargalguigeer genet ailchlal hiine geheer chini medeej huleej avahgui ni oilgomjtoi shu de
2015-05-21
Зочин:
Сүүлчийн коммунист Бурхандаа баярлалаа
2015-05-20
Ким Чен Ун:
Ким Чен Ун өвөө аав нараасаа дор зөнөг бацаан юм даа
2015-05-20