Хөдөлмөрийн үндэсний намын шинэ гишүүд батлахаа гардлаа

img

Хөдөлмөрийн үндэсний намд нэгдэх хүсэлтэй иргэдийн төлөөлөл болсон их дээд сургуулийн эрдэмтэн багш нар өнөөдөр шинэ батлахыг гардан авлаа.

 

Тус намд шинээ элссэн 20 гаруй гишүүд нь боловсролын салбарын  төлөөлөгчид буюу МУИС, ТИС, ХААИС, Удирдлагын академи, Түшээ, Сан дээд сургууль, Шихихутаг, Их засаг их сургуулийн эрдэмтэн багш нар байсан юм.

 

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил намын гишүүддээ батлахыг нь гардуулан өгч хамтын ажиллагаандаа амжилт хүссэн. Тэрбээр энэ үеэр “Хөдөлмөрч хүн бэлтгэх их ажлын тэргүүн эгнээнд зогсох багш сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл болсон та бүхэндээ талархаж байна. Улс орны ирээдүйд сэтгэл тавин “Монгол зорилго”-д хүрэхэд өөрийн хүч чадал, оюун ухаанаа зориулахаар зорин ирсэн байна.

 

Боловсролтой шинэ үеийг төлөвшүүлэх, энэ салбарыг эн тэргүүнд дэмжих нь Хөдөлмөрийн үндэсний намын зорилтуудын нэг билээ. Тэр дундаа монгол хүн бэлтгэж байгаа багш эрдэмтний хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

 

Тиймээс та бүхэн бидэнтэй нэгдэж байгаад баяртай байна. Монгол зорилгод хүрэх амаргүй хэдий ч үйл хэрэгт гар бие сэтгэл зүрхээ идэвхитэй оролцож ажиллахыг хүсэж байна.

 

Хүнээ дээдэлж, Монгол орноо чинээлэг амар тайван, хөгжингүй улс болгох их зорилгын төлөө хамтдаа урагшилна. Өнөөдөр бидний хамтдаа хийсэн нэг зөв алхам ирээдүй хойчын төлөө хийгдэх мянган зөв үйлдлийн эхлэл юм. Бид хамтдаа Монгол хүнийг бүтээнэ” гэлээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Салбарын шилдгүүд нэгдэж байгаа юм чинь улс орноо хөгжүүлхийн төлөө тууштай тэмцээрэй. Амжилт хүсье
2015-06-03
зочин:
Салбарын шилдгүүд нэгдэж байгаа юм чинь улс орноо хөгжүүлхийн төлөө тууштай тэмцээрэй. Амжилт хүсье
2015-06-03
Зочин:
Олон жилийн турш улс төрд бугшсан хүмүүсээс салах цаг болсон. УЛС ТӨРД ШИНЭ ЦУС СЭЛБЭЦГЭЭГЭЭРЭЙ АМЖИЛТ ХҮСЭЕ .
2015-06-03
1111:
Тэр Сувдын хүү МАН гээл явж байсан гар биз дээ
2015-05-21
зочин:
хэдэн сахартай юмнууд бид чадна бүтээнэ бодно боловсруулна гэж Нам болж нэгдлээ гээд юу өөрчлөхын бол хөөрхий гэж
2015-05-21
Зочин:
Энэ хэдэн нусан таглааг хэн дэмжих вэ дээ. тэр сувдын нусгай банди баторгил гэх улаан луйварчин шуналын тулам одоо болиоч ээ, 13-н натурын урд ариг бүрд гээд 10 давхар орон сууц бариулж байж эмээ нь болох цогзолмаа гуай батүүлээс байргүй гээд байр авсан байна лээ, наад боргил гээд гар чинь өөрөө олигтой мэдлэг боловсролгүй нөхөр ш дээ, бас тэр дэргэд нь байгаа гарууд бол дан гологдмол хүүхдүүд юм шүү дээ..... энэ ХҮН нам гэдэг чинь Хөгийн Үлдэгдлүүдийн Нам гэсэн нэрний товчлол юм шүү дээ......
2015-05-20
MANAN-s salzgaya!:
Gol ni ter l baina......MGLig suulin 25 jil MANAN gedeg neg nam l udridlaa.....odoo bolyo!
2015-05-20
Зочин:
хэлэх үг олдохгүй, нохой удмаа бодож хуцмаар байна уу. гөлөг минь.
2015-05-20
1111:
matematikiin doctor mundag zaluu elschihsen yavj bh ym, bodvol ih l ireeduitei nam shig sanagdsan ym bh da, harj l baiya
2015-05-20
Зочин:
Хөгийн Үлдэгдлүүдийн Нам-д элсэх дебил Монголд байхгүй.... атигар тарваганы хөлсний алчуурууд больцгоо......
2015-05-20
irgen:
hutsaa
2015-05-20
Зочин:
хэлэх үг олдохгүй, нохой удмаа бодож хуцмаар байна уу. гөлөг минь.
Зочин:
хөөе танай намд элсдэг ч юм бил үү. Бас араараа тавилах юм болов уу. Ер нь бол итгэл алдарч байна шүү. Уг нь эхлээд худлаа яривал үнэмшмээр байна. Үнэн юм ярих гээд л байхаар чинь итгэхгүй л байна шүү.
2015-05-20