Оюуны өмч хулгайлсан этгээдэд 5 сар баривчлах ял оноожээ

img

Оюуны өмчийн эрхтэй холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Гурван жилийн хугацаанд ОХУ-ын Kaсперский Лаб ЗАО компанийн Касперский вирусны эсрэг програмыг зөвшөөрөлгүй хуулбарлан түгээж, их хэмжээний ашиг олсон У-д холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийг анхан шатны 2 дугаар шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч У-г Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчих, Барааны тэмдэг аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял дээр 3 сар 10 хоногийн баривчлах ялын заримыг буюу 1 сарыг нэмж нэгтгэн бүгд 5 сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

У  гэгч нь 2011 оны 10 дугаар сарын 19-нөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын Kaсперский Лаб ЗАО компаний “Касперский" вирусны эсрэг программыг Монголиан Бревери анбендинг ХХК болон Вокомтехнологи ХХК-ний нэрээр зөвшөөрөлгүй хуулбарлан түгээсэн, борлуулсны улмаас их хэмжээний орлого буюу 54.259.935 төгрөгийн орлого олсон, “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
54 say togrog. Hulgai shu.
2015-05-21
zochin:
yalih shalihgvi ymand yal uguhdu sain yma tomoohon munguni hrg daragdaal alga blh ym
2015-05-20
Зочин:
54 say togrog. Hulgai shu.