М.Энхсайхан: Үр ашгаа хурдан өгөх төсөл гэвэл Тавантолгой

img

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх гэрээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхaнаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Тавантолгойн гэрээ хаашаа эргэх вэ гэдэг хүлээлт нийгэмд үүссэн байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?

 

-Засгийн газар дээр бүх зүйлээ нэгтгээд Улсын их хуралд өргөн барьсан. Харин тэндээс ажлын хэсэг гаргаж эцсийн шийдлийг гаргах ёстой. Тиймээс Тавантолгойн хувь заяаг Улсын их хурал шийднэ. Бидний зүгээс хийсэн ажлаа тайлагнаж, хамгаалж, таниулах ажлыг хийж байна. Уг нь Тавантолгой төсөл хөдлөх хэрэгтэй. Оюутолгойн далд уурхайг хөгжүүлэх төсөл дээр гарын үсэг зурсан нь сайн. Гэвч хур­дан үр ашгаа өгөх төсөл гэвэл Тавантолгой юм.

 

-Ямар тооцооллоор тэр вэ?

 

-Хэрэв Тавантолгойн төслийн гэрээ байгуулагдан гарын үсэг зурвал гурван сарын дараа гэхэд манай улсын санхүүгийн байдал сэргээд ирнэ. Тухайлбал, бүтээн байгуулалт хийгдэнэ, төмөр зам баригдах юм шүү дээ. Тийм учраас Тавантолгой төслийг хэрэгжүүлэх шийдвэр гараасай гэж хүсч байна.

 

-Зарим эдийн засагч, үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар эрс өөрчлөлт авчрахгүй, амь зогоох төдийд үйлчилнэ гэдэг?

 

-Хэрэв том төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол амь зогоох нь бүү хэл дампууралд хүрэх аюултай. Харин эдгээр төслүүдийг хөдөлгөснөөр түр амсхийх бөгөөд энэ зуур дараагийн алхамаа хэрэгжүүлэх талаар бодолцох боломжтой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн алдаатай олон бодлогыг засч амжина гэсэн үг. Ингэснээр маш бага хохиролтойгоор, ард түмний нуруунд үүрэх ачааг бууруулах замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах болно.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hujaa nobsh
2015-05-27
Зочин:
DANJAAD HUJAA
2015-05-22
Зочин:
mcs bol ta naryin baas bolgodog tatvar xediig tuldugiig medexyy balainuudaa...
2015-05-21
зочин:
Энэ гэрээг ирэх сонгуулийн өгөөш болгох далд санаа баж магадгүй
2015-05-21
М:
Мэдээллийг vнэн зов огоод,ойлголцоод явж болдоггvй яасан сонин хvмvvс вэ.Ярих тусам гэрээний нохцол сайжраад байгааг юу гэж ойлгох юм болоо.Энэ хvн мундаг мэдлэгтэй л хvн юм гэнэ билээ.Тэгээд яагаад нэг маш сайн гэрээ хийчдэггvй,олон хувилбар гэрээний тосол гаргаад тэр нь шvvмж хэлэх тусам сайжраад байдаг нь хачин богоод хардлага торvvлэм байнаа. Энэ чинь л олон тvмэнд нэг бол тоглоод доромжлоод байгаа мэт эсвэл оорийнхоо тэнэгийг гайхуулаад байгаа юм шиг харагдаж байна.
2015-05-21
Зочин:
ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛ ДЭЭР ЦАГ ИХ АЛДАЖ БАЙНА ШҮҮ. БҮХ ЗҮЙЛ ОЙЛГОМЖТОЙ БАЙХАД ДАРУЙ ГАРЫН ҮЁЭГ ЗУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2015-05-21
Зочин:
Энэ ЭНХСАЙХАНЫ ЭМ СИ ЭС Д ӨГСӨН НҮГЭЛИЙГ ҮР УДАМ Л ЭДЛЭХ БАЙХ ДАА. ОДЖАРГАЛ ГЭЖ ЯАСАН Ч ШУНАЛТАЙ НОВШИВ ДЭЭ.
2015-05-21
zochin:
naad luivarchinaa hurdan barij horioch ee yugaa hgd bgan be, yaliig ni onogduulaa
2015-05-21
Зочин:
mcs bol ta naryin baas bolgodog tatvar xediig tuldugiig medexyy balainuudaa...