Туркийн “EYG” групптэй ТОСК хамтран ажиллана

img

Төрийн орон сууцны корпораци Улаабаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрших өөрийн эзэмшлийн 3.6 га газарт Турк улсын “EYG” групптэй хамтран орон сууцны төслийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор группын зочид төлөөлөгчидтэй уулзжээ.

 

Уулзалтанд Турк улсын Станбул хот дахь Монгол Улсын ерөнхий консул Э.Мөнх-очир, Туркийн “ЕYG” группын доктор профессер Мехмет Акиф Яасин, тус группын инженер техникийн албаныхан Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, БЗДБТХГ-ын дарга М.Оригжав, ЕТБТСЗТГХГ-ын дарга С.Ариунзул нар оролцож, ТОСК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.



Турк улсын Станбул хот дахь Монгол Улсын суух ерөнхий консул Э.Мөнх-Очир, Туркын “ЕYG” группын албаны хүмүүс ТОСК-ийн захиалгаар баригдаж буй “Буянт ухаа 2” хорооллын барилга угсралтын ажлын явц, ТОСК-ийн эзэмшилийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх Хан-уул дүүргийн 10 дугаар хороон дахь 3,6 га газар, Морингийн давааны 50 га газар, Эко Яармаг төсөл хэрэгжүүлэх дахин төлөвлөлийн 16,5 га газрын байршлуудыг газар дээр нь үзэж өөрсдийн зүгээс хамтын ажиллагаанд тусгах саналаа илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ