Ерөнхийлөгчийн хоёр дахь селфи

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны селфигээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн билээ. Тэдний селфи зураг 13785 хүнд таалагдаж, 268 хүн шэйрлэн, цөөнгүй сэтгэгдэл авчээ. Тэгвэл манай Ерөнхийлөгч хоёр дахь селфигээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хийжээ. Тэрбээр Япон улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдсаныг тэмдэглэж ийн сэлфидсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ