Тунисийн халдлагын эзэн тодорлоо

Тунисийн Бардо гэх музейд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, 21 жуулчин, хоёр цагдаагийн ажилтны аминд хүрсэн билээ. Энэхүү халдлагыг “Халифын вант улс” бүлэглэл хүлээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагыг биечлэн гүйцэтгэсэн Абд Закаря, Аль Туниса, Абу Анас нар тус бүлэглэлийн дайчид болох нь тодорхой болсон хэмээн Тунисийн Ерөнхий сайд Хабиб Эссид мэдэгдсэн байна.
Гэмт этгээдүүдийг халдлага үйлдээд зугтаж явахад нь цагдаагийнхан аюулгүй болгосон юм. Мөн халдлагад оролцсон байх магадлалтай есөн этгээдийг саатуулаад байна. Тунисийн халдлагын дараа тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади болон дайчид нь твиттер, фэйсбүүк хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн билээ.
Хэт даврагчдын дээрх үйлдлийн дараа Ерөнхий сайд халдлагын гол буруутанг “Халифын вант улс” бүлэглэл байх магадлалтай хэмээн мэдэгдсэн ч, тус бүлэглэл өнөөдрийг хүртэл хэргээ хүлээхгүй байсан юм. Тэд халдлага үйлдэх болсон шалтгаанаа Тунис улс бидний эсрэг нэгдэж, цохилт өгөх болсонтой холбоотой гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ