”Хүргэн” Г.Дэнзэн хэдэн хүнийг хөлдөө чирэх бол

img

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дуулиан шуугиан тариад байсан Г.Дэнзэн эх орондоо хөл тавьж, олон хүний сэтгэлийг амрааснаас гадна, цөөнгүй улстөрчдийг унтаж чадахгүй болгожээ
Учир нь түүний алдарт 17 тэрбум төгрөгийн тендерийн асуудлаас болж өдгөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь “хар гэр”-ийн хаалга татах уу, үгүй юу гэдэг дээр асуудал нь дэнжигнэж байгаа.

 

Ямартай ч өнгөрсөн хугацаанд Г.Дэнзэнг шалгаж эхэллээ гэх мэдээллүүд олонтаа гарч байсан ч энэ удаад түүнийг жинхэнэ утгаар нь АТГ-аас шалгаж, зарим нэг мэдүүлгийг авч эхэлсэн байна. Тодруулбал, түүнтэй холбоотой гэх тендерийн асуудал сөхөгдөж дуулиан шуугиан гарах үед АТГ энэхүү хэргийг анхааралдаа авч 2012 онд шалгаж Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаж байсан ч харамсалтай нь тус прокурорын газар хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгч байж. Түүний дараа 2013 онд АТГ МАН-ын өгсөн баримт материалтай танилцаж, асуудлыг авч хэлэлцсэнийхээ дараа дахин Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн байдаг.

 

Тодруулбал, МАН-ын бүлэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ өөрийн гарын үсэгтэй албан бичгээ хүргүүлж байжээ. Уг албан бичигт “Албан бичгээр хүргүүлсэн мэдээллийг хянан үзээд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн албан бичиг өнөөг хүртэл баримт болон хадгалагдсаар байгаа ажээ.

 

Энэхүү албан бичиг нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай болохыг мэдэгдсэн гэсэн үг. Угтаа АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт хийхдээ “сонгон шалгаруулалт хэрхэн явагдав, үнэлгээний хороо хэрхэн ажилласан бэ” гэдгийг л шалгах гэж байсан хэрэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “хүргэн” Г.Дэнзэнг эх орондоо хөл тавьсан даруйд нь ийнхүү АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, мэдүүлэг авах болсон нь энэ юм. Гэхдээ олны анхаарал төдийгүй улстөрчдийн овоо хараанд орсон уг хэргийг АТГ-ын мөрдөгчид үнэн зөвөөр нь шалгаж, жинхэн гэмтнүүдийг эцэслэн тогтооно гэж хэлж байсан билээ. Мэдээж тус газрын мөрдөгчид хэргийн үнэн зөвийг олохоор хэрэгт хамааралтай гэсэн бүхий л хүмүүсээс хуулийн дагуу мэдүүлэг авах нь зүйн хэрэг. Учир нь шалгаж, нягтлах олон асуудал агуулагдаж байгаа тул шударга байхыг уриалж, асуудалд улстөрийн өнцгөөс харахгүй байхыг хүссэн нь тэр. Гэтэл зарим хүмүүс энэ хэргийг хэтэрхий улстөржүүлж, мөрдөгч нарыг нь ч буруутгах өнгө аяс цухалзсаар байгаа.

 

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгсөн юм. Бидний олж авсан мэдээллээр уг хэрэгт сэжиглэгдэж буй Я.Батсуурийг Г.Дэнзэнтэй холбогдох "Говь повер" компанид мөнгө шилжүүлсэн гэх асуудлыг тусгайлан шалгахаар болсон тухай албан бус мэдээлэл байгаа.


Ер нь яагаад Г.Дэнзэн гэх залуу энэ хэрэгт холбогдож буруудах болсон нь ихээхэн учиртай.

 

Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч, Д.Уянга гэгч "Говь повер" хэмээх компанийг бусдаас худалдан авч, үнэлгээний компаниар нэг өдрийн дотор үнэлгээ хийлгэж, дүрмийн санг нь нэг тэрбум төгрөг болгож өсгөсөн байдаг. Хамгийн гол нь дээрх ажлыг амжуулахдаа тухайн газар дээр нь очиж бодит үнэлгээ хийлгээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тодорхой шалгуур хангахын тулд тэд нэг өдрийн дотор тус компанийг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх үнэлгээ гаргуулснаар тендерт шалгарах нөхцөлийг хангасан гэсэн үг. Уг нь тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх ёстой гэсэн шалгуурыг тендер зохион байгуулагчдын зүгээс тавьж байж.
Ингээд уг шалгуурын дагуу тендерт оролцох хүсэлт хүргүүлсэн 10 компанийн найм нь өөрийн гэсэн ямар ч эзэмшил газаргүй тул хасагдаж байжээ. Энэхүү шалгуураар бол “Говь повер” ч хасагдах ёстой байж.

 

Гэтэл тендерээс хасагдах нь бүү хэл ялагчаар тодорсон нь ТУЗ-ын даргатай холбоотой гэсэн хардлагыг үүсгэж, тендерт шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон байх магадлалтай нь тогтоогджээ. Түүнчлэн тус компани сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй. Харин ч үйл ажиллагааны орлого нь эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байдаг аж.

 

Харин дараагийн үндэслэл нь, тендерт шалгарах компани нь сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан байх шаардлага. Хачирхалтай нь “Говь повер” компанийн үйл ажиллагааны орлого нь сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж байсан нь тогтоогджээ.

 

Ийнхүү баримт нотолгоотой энэ хэргийг одоо л нэг зөв шийдэж учрыг нь олох байх гэсэн хүлээлт нийгэмд үүсч байна. Эцэст нь хэлэхэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ байдалтай эвлэрч, эрх баригчдыг хамгаалж үлдэхийг хүссэнгүй. Харин ч хэргийн үнэн зөвийг олохоор бүтэн гурван жил эл хэргийн араас хөөцөлдлөө.

 

Ямартай ч 17 тэрбумын тендерт хамтран амьдрагчийнхаа компанийг шалгаруулсан гэх шуугианаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан Г.Дэнзэн энэ удаад хэчнээн хүнийг хөлдөө чирэх бол гэдгийг улстөрчид ихээхэн сонирхож эхлэв.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

102.26:
m.enxboldiin duu gazariin naimaachin gazaraa zarj chadaxgui bolood buximdaad an namiig xaraagaad l suuj bna yy.
2015-05-22
Zochin:
Manai mongolchuudiin setgelgee gej novsh boljee iim archaagui hugiin amid yavahaar uheed uguuch kompyuteriin ard nuugdsan archaagui novshnuudaa
2015-05-22
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-21
setgegdel:
shalguulna l biz. ugaasaa altankhuyagin ohini tolgoigiin ilj baigaad yavuulsan shig surjgenj baigaad martagduulna.
2015-05-21
zochin:
Unen zoviig ni oloosoi oorsdoo avilgal avaad heregsehgui bolgochih vii dee
2015-05-21
Зочин:
harvaas hooson tolgoi
2015-05-21
Зочин:
Авилгач ДЭНЗЭН ЯЛАА ҮҮРЭХ ЦАГ НЬ ИРЖ ДЭЭ.
2015-05-21
зочин:
Наад Алтанхуягийн хамсаатан цайрсан гараа дахиад алдчихав аа, сайн шалгаарай, АН-ын жинхэнэ нүүр царай бол энэ залуу
2015-05-21
102.26:
m.enxboldiin duu gazariin naimaachin gazaraa zarj chadaxgui bolood buximdaad an namiig xaraagaad l suuj bna yy.
zochin:
avilgachidiig bitgii orshooj bai.neg odriin dotor kompaniin unelgee hiilgej, tendert orj yldag tiim oron bol mongol.avilgal.
2015-05-21
Зочин:
Энэ хүн бол үнэхээрийн тэнэг бөгөөд хогийн новш болой. Муу зүйлийг сэдэх, хийхдээ хэнээс ч илүү. Ажил бол хийж чаддаггүй, мэддэггүй гэдгийг хүн болгон хэлнэ дээ.
2015-05-21