Эболагийн өмнө хүчин мөхөсдлөө гэв

img

Баруун Африкийн хэд хэдэн оронд бүртгэгдсэн эбола вирусын улмаас өнөөдрийн байдлаар 11255 хүн амиа алдаж, 27012 хүн халдварласан тухай ДЭМБ-аас мэдээллээ. Энэ сард эболагийн 150 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 59 хүн амиа алдсан байна. Мали, Нигер, Либери улс үхэл таригч вирусээс ангижран аюулгүй бүсэд багтсан юм.

 

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ эбола Сьерра-Леоне болон Гвинейд бүртгэлтэй байгаа бөгөөд улс даяар хүнс тэжээлийн хомсдол үүсч, амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэж буйг мэдэгдэж “Эболагийн өмнө хүчин мөхөсдлөө. Гарц бий гэх итгэлээр эмч нар халдвартын голомтод хичээнгүйлэн ажиллаж, нэг ч гэсэн хүнийг аврахаар тэмцэж байна” гэж хэлжээ.

 

Либери улсад  эболагаар 4811 хүн амиа алдаж, 10689 хүн халдвар авсан бол Сьерра Леоне улсад 3989 хүн амиа алдаж, 12602 хүн халдвар авчээ. Харин Гвинейд 3626 хүн амиа алдаж, 2415 хүн халдвар авсан байна. Нигер, Мали, АНУ, Испани улсуудад эбола бүртгэгдэж нийт 12 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ