Их эрсдэлтэй нэмэлт бүтээгдэхүүнийг шинжилж байна

img

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд НМХГ-аас баталсан төлөвлөгөөний дагуу байгуулагдсан ажлын хэсэг “АБТЭМА”, “Материал импекс”-ийн гүний, гаалийн хяналтын талбайн үйл ажиллагаатай  танилцжээ.

 

“АПТЭМА” гаалийн хяналтын талбайд  ОХУ-аас хүнсний нэмэлт агуулсан 21 нэр төрлийн түүхий эдэд хийсэн шалгалттай танилцжээ. Хүнсний нэмэлт агуулсан түүхий эдэд НМХГ-ын экспорт импортын  хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Батсүрэн, стандарчлал хэмжилзүйн улсын байцаагч Ганнасан нар  үзлэг шалгалтыг хийлээ.  Үүнээс 17 нь дунд эрсдэлтэй хамаарах бүтээгдэхүүн байсан бөгөөд бичиг баримт болоод биет үзлэгийг хийж, гүний гаалийн хяналтаас чөлөөлжээ.

 

Харин дөрөв нь их эрсдэлтэйд хамаарах хүнсний нэмэлтүүд байсан байна. Тус бүтээгдэхүүнд бичиг баримтын болоод биет үзлэгийг хийж, лабораторийн шинжилгээнд дээжийг нь явуулжээ.  Дээж авснаас хойш 7-10 хоногийн дараа хариуг улсын байцаагчид хүргүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ