“Хөгжил-Ардчилал” хэлэлцүүлэгт Ѳ.Ганзориг оролцлоо

Хѳгжил-Ардчилал” ТББ-ын энэ удаагийн хэлэлцүүлэг “Голомт банк”-ны ерѳхийлѳгч Ѳ. Ганзоригийн “эдийн засаг дахь санхүүгийн зах зээлийн нѳлѳѳ” сэдвээр үргэлжиллээ. Тэрээр хэлэхдээ иргэд эрсдэлээс хамгаалагдсан байх нь чухал гэдгийг онцлоод чѳлѳѳт ардчилсан нийгэмд хүн аз жаргалтай амьдрах ёстой. Тэгвэл аж жаргалтай нийгмийн үндэс болох шударга, эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх нь тѳрийн үүрэг юм. Тиймээс хѳрѳнгийн эрсдэл , бусдын ѳмнѳх хариуцлагын эрсдэл, эрүүл мэндийн эрсдэл гэж хүний амьдралд тохиолддог гурван тѳрлийн эрсдэл байдаг. Дээрх гурван тѳрлийн эрсдэлээс иргэн хамгаалагдсан байх ёстой. Мөн орчин үеийн эдийн засгийн нэг ололттой тал нь ирээдүйд олох орлогоо барьцаалан ѳнѳѳдѳр хэрэглэж, ая тухтай амьдрах боломж юм.
Түүнээс гадна ирээдүйд тохиолдож болзошгүй дээрх гурван эрсдэлээс хамгаалах мѳн ирээдүйд шаардлагатай хоёр хуримтлалыг санхүүгийн зах дээр үүсгэх ѳсгѳх явдал нь орчин үеийн эдийн засгийн ололт гэдгийг мөн хэлсэн юм. Эрсдэл хуримтлалыг хэрхэн шийдэх вэ? Аливаа эрсдэлийг шийдэх боломж бол даатгал байдаг бол хуримтлалыг бий болгох гурван боломж нь хадгаламж, хѳрѳнгѳ оруулалтын сан, тэтгэврийн сан зэрэг дэд бүтцийн асуудлаар шийддэг. Санхүүгийн зах зээлд гурван суурь институц байдаг. Үүнд: Банк, Даатгал, Сан /Тэтгэвэр, Хѳрѳнгѳ оруулалт/ энэ гурван институц жигд хѳгжсѳн байвал эдийн засгийн дэд бүтэц зѳв гольдролоо олсон байна гэж үздэг бол манай улсад энэ дэд бүтэц жигд хѳгжиж чадаагүйн улмаас банкны ѳндѳр хүү, ѳндѳр инфляц үүдэлтэй гэдгийг тайлбарлалаа. Дээрх институцийн санхүүгийн зах зээлд эзлэх хувийг бусад улс орнуудтай (Канад, Чили, Ѳмнѳд Солонгос, АНУ) харьцуулбал манай улсад банкны салбар 98 хувь, үлдсэн хувийг даатгал эзэлдэг бол сан огт хувь эзэлдэггүй. Тиймээс энэ тал дээр манай улс зохих алхмуудыг авах шаардлагатай байгааг онцолж байсан юм.
“Хѳгжил - Ардчилал“ ТББ-аас зохион байгуулж байгаа цуврал хэлэлцүүлэгт оролцож санаа бодлоо хуваалцахыг хүсвэл доорх холбоосоор орж анкет бѳглѳнѳ үү! ХОЛБООС: http://goo.gl/forms/79Bqeyop3q
Холбогдох асуудлаар hugjil.ardchilal@gmail.com хаягт хандана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ