39 давхар “Нэг Ази” цамхагийн шавийг тавилаа

Монголын залуучуудын холбооны байрны суурин дээр “Нэг Ази” цамхаг сүндэрлэх гэнэ. Уг цамхагийн шавийг өнөөдөр тавьсан байна. “Нэг Ази” цамхаг нь 39 давхар байхаар зураг төсөл нь батлагджээ. “Нэг Ази” цамхагт Дэлхийн Ассамблейн Азийн салбар, Азийн Залуучуудын Зөвлөлийн Монгол дахь салбар, МЗХ бусад Азийн орнуудын соёлын салбар байгууллагууд байрших юм байна. Одоогийн байдлаар барилгын ажил төлөвлөлтийн шатандаа явж байгаа тул хэзээ барилгын ажил эхлэх нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ