Роб Кардашиан гэр бүлээ муулжээ

Реалити шоуны од Роб Кардашиан өчигдөр “Candy” радиод ярилцлага өгөх үеэрээ эгч, дүүсээ хиймэл хүүхэлдэйнүүд гэж хэлжээ. Тэрбээр “Миний эгч Ким Кардашиан Нориг төрүүлэхээсээ өмнө зөвхөн өөрийгөө л гэдэг байсан. Азаар Ким жирэмсэн болсон. Ким нөхөртэйгээ тийм ч таатай харилцаатай байдаггүй. Гэхдээ тэднийг гэрээгээр хуримласан эсэхийг мэдэхгүй байна” гэжээ. Роб эгч Кортни Кардашиангаа магтсан бөгөөд “Эгч минь гэр бүлээ үргэлж нэгт тавьдаг. Би түүнд хайртай. Харин Кхоле Кардашиан миний урмыг заримдаа хугалдагч бид Кардашиан овогтой эгч, дүүс” гэсэн байна. Тэдний ээж Крис Женнер анхны гэрлэлтээсээ Кортн, Ким, Роб, Кхоле гэх дөрвөн хүүхэдтэй бол хоёр дахь гэрлэлтээсээ Кандел Женнер, Кули Женнер гэх хоёр охинтой билээ. Крис хоёр охиныхоо эцэг Брюс Женнерээс өнгөрсөн онд салсан юм.
Хөтлөгч, Робоос “Кандел, Кули нарын тухай яриач?” гэхэд “Тэд царайлаг ч хүн чанарын хувьд хэлэх үг алга. Их муухай сэтгэлтэй, өөрөөсөө дорд хүмүүст тун бүдүүлэг ханддаг” гэжээ. Сүүлийн үед Кулигийн уруул олны анхаарлын төвд ороод байгаа бөгөөд тэрбээр урууландаа мэс зас хийлгээгүй хэмээн мэдэгдсээр байгаа. Гэхдээ Роб “Миний санахаар тэр хэдэн сарын өмнө урууландаа силикон шахуулсан. Сүүлийн үед манай гэр бүлд үүсээд буй хамгийн том асуудал бол хойд эцгийн минь асуудал. Түүнээс ой гутаж байна. Хурдхан шиг холбоогоо тасалмаар байна” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ